Б. Хурцыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ

atg-Б.Хурц-300x227Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан талаар иргэн А.Гантамир мэдээлэл хийлээ.  Тэрээр УИХ-ын 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны 52 тоот тогтоолоор Б.Хурцыг АТГ-ын дэд даргаар томилсон нь хууль бус шийдвэр байсан гэж үзэж байгаа гэнэ. Авлигын эсрэг хуулинд авлига албан тушаалын хэргээр шалгагдаж байгаагүй, сахилга, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, төрийн байгууллагад арваас доошгүй жил ажилласан, эрхзүйч мэргэжилтэй хүнийг АТГ-ын удирдах албан тушаалд томилно гэж заасан байдаг.

Гэтэл Б.Хурц нь ТЕГ ажиллаж байгаад сахилгын шийтгэлээр ажлаас чөлөөлөгдсөн, мөн тус газар ажиллаж байхдаа үйлдсэн хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэж өршөөлийн хуулинд хамрагдсан байдаг. Мөн эрхзүйч мэргэжлийг дөрвөн жил 120 багц цаг хичээл үзэж байж эзэмшдэг байтал Б.Хурц гадаадад арван сарын хугацаанд тус мэргэжлийн эзэмшсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэлээ. Түүнчлэн төрийн албанд арваас доошгүй жил ажилласан гэх зэрэг таван асуудлаар өнгөрсөн баасан гаригт Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл хийсэн байна.

 

 

 

С.УЯНГА /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Нэр: Зочин Огноо: 27 October 2017

Зөв шүү

Сэтгэгдэл бичих