Бөөгийн онгод хэмээх хийрхэл

бөөСүүлийн хэдэн жилүүдэд манай улсад бөө мөргөлийн зан үйл машид хүчээ аван дэлгэрээд байгаа. Үүнтэй зэрэгцэн үнэн худал нь мэдэгдэхгүй олон арван бөө нар түүний шавь нар гээд л тоолж баршгүй олон бөөтэй болсон гэвэл хилсдэхгүй. Манайхан ч аливаа зүйлд туйлшрахдаа дуртай тэрийг нь далимдуулан ашиг хонжоо хайсан нэгэн бас бусдыг өөрийн дураар байлгах гэсэн муйхар бодолдоо хөтлөгдсөн нэгэн сүйхээтэйхэн ашиглаж байгаа аж.

Уг нь Монголчууд тэнгэр онгонтой холбогддог хэмээн эртнээс ярьж уламжлагдан ирсэн ч энэ нь хатуу зан үйл хэмээн тийм ч нээлттэй биш харин ч тэрхүү эрдэмд суралцаж байгаа нэгэн нь өөрийн бүхий л боловсрол амьдралаа зориулан түүнийгээ ард түмнийхээ сайн сайхны төлөө зориулдаг байсан. Гэтэл 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш хүний хүн чанар үгүйрэн хоосорч харин эд агуурс, ашиг хонжооны төлөө улайран тэмцэх болсонтой холбоотой.

Дөнгөж сургуульд орох гэж байгаа жаахан хүүхдийг хүртэл онгод тэнгэртэй хэмээн хошуурах мөн УИХ-ын гишүүд дарга нар хүртэл онгод тэнгэртэй харьцдаг болсон. Энэхүү төрийн өндөр албан тушаалд бөө мөргөлийн их харангыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр авчран төрийн ордонд тахиж орхисон.

Үнэхээр л тэнгэр лус савдагтай холбогдон өнө эртнийг мэддэг, шийддэг түргэн болсон юм бол улс орныхоо эдийн засгийг болоод хөгжлийн гарцыг нь олоод хараад тэр зөв зам хэмээн шийдвэртэй алхах нь яасан юм. Гэтэл өнөөдөр тэгэж эдийн засгаа дээшлүүлэх биш улам л дордуулаад байгааг юу гэж ойлгох уу? Харин ч өнөө тэнгэр сахиус нь түүнийг ивээхгүй байгаа бололтой. Энэ мэтчилэн бөөгий чанар зүүсэн хэмээн өөрийгөө төвийлгөх олныг дагасан хэл ам даамжирсаар л.

Саяхан Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 17 настай Нэргүйн Ханд гэгч охин найзынхаа төрсөн өдөр дээр архи ууснаар өөрийгөө “Удган” хэмээн дүвчигнэж“Би бөөгийн сүнстэй, хөгшин хүний дүрээр орж ирдэг” гээд Есүхэй, Батбилэг  хоёрыг зодож гарч. Хэрэв та хоёр явах юм бол гэрийхнээс чинь нэг нь үхнэ, эсвэл өөрсдөө үхнэ гэж бөөлж. Хүүхдүүдийг сөгдүүлж суулгаад “удганы” сахиустайн учир зүүж явдаг эрхээрээ толгой тархигүй ороолгож. Ширээн дээр байсан тавгийг хагалан “би цус уумаар байна” хэмээн Есүхэйн гэдсийг зүсэх гэж дайрчээ. Дараа нь санаанд оромгүй үйлдэл хийж хүүхдийн гараас асгарсан цусыг тавганд хийж ус нэмээд уусанд нөгөө хоёр нь бүр их айжээ. “Яасан их гэр лүүгээ яардаг юм” хэмээн хоюуланг нь хэвтүүлэн шүүрний ишээр цохиж хөлөөрөө дэвсэлжээ. “Ерөөсөө би та хоёрыг ална” хэмээн багалзуурдсан гэнэ. Хоёр хүүхэд “удган охин”-ы гараас арай гэж мултарч шөнийн 02 цагийн үед хамаг хувцас нь цус болчихсон, хөл нүцгэн гэртээ гүйж ирсэн ажээ.

Шүүх энэхүү удган охинд 5 жил нэг сарын хорих ял оноогоод байгаа бөгөөд одоогоор ялын биелэлтийг зургаан сараар хойшлуулаад байгаа бөгөөд хэрэв дахин хэрэг үйлдэх юм бол шууд хорих гэнэ.

Энэ мэт бөөгийн хийрхэл хэзээ нэг үгүй болж харин сурч боловсрон энэ нийгмийн амьдралтайгаа хөл нийлүүлэн бүтээж цогцлоох, эх орноо өөд нь татах юм бол.

 

 

ЧОЙ

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих