Тэр бүр мэддэггүй амьтад

45671

Бөхөн зээр 

БНХАУ-ын Шинжан мужийн умард хэсэг, Монголын тал нутгаар бэлчих энэ амьтан нь Евразийн хамгийн ихээр хорогдож буй мөхлийн ирмэгт хүрсэн ховор төрөл юм. Энэ амьтан нь бөхөн, зээр хоёрын шинжийг өөртөө агуулдаг байна.

 

Усны халиу

Зөвхөн Хятадад л байдаг энэ амьтныг “Вампир халиу” ч гэж бас нэрлэдэг.

Пьюра Чилензис

Итгэхэд бэрх ч энэ амьтан нь амьдардаг, амьсгалдаг организм юм. Шинжлэх ухааны нэр нь Пьюра Чилензис гэдэг бөгөөд эрдэмтэд “Амьд хад” хэмээх нэр өгчээ.

Ай Ай

энэ амьтан зөвхөн Мадагаскарт амьдардаг. Лемурын төрлийн нэн ховор амьтан. Ам болон дөрвөн мөчнийхөө тусламжтайгаар модонд нүх гарган амьдардаг өвсөн тэжээлтэн.

Клаукус Атлантикус

Өнгөц харахад гоёмсог энгэрийн тэмдэг ч юм шиг энэ амьтан Африк, Австралийн зүүн болон өмнө эргээр байдаг. Нөгөөтэйгүүр “Хөх луу” гэж алдаршсан ба маш хүчтэй хатгуураараа биеэ хамгаалдаг нэг төрлийн араатан аж.


Сахалт тас 

Эверест, Альпийн нуруу зэрэг Европ, Азийн уулархаг бүсэд амьдардаг гоёмсог үзэмжтэй тас шувууны нэг төрөл. Сахалт тас тухайн бүсийнхээ хүн ардын хурга, хүүхдийг шүүрэх явдал их байдаг тул өнгөрсөн зуунд олноор нь устгасан байна.

Нисдэг могой

Крисопелеа хэмээх нэн ховор төрлийн энэ могой модонд авирч доош үсрэхээс гадна биеэ хурааж байгаад агаарт дүүлэх чадвартай.

Хэрэм

Хэрэмний төрөлд орох энэ амьтан асар урт хэлтэйгээрээ онцлогтой. Гол төлөв Австралиар нутаглах бөгөөд Тасманы чөтгөртэй нэг аймагт багтдаг юм. Шоргоолж тэргүүтэй жижиг шавьжаар хооллодог ба хэл нь 35 см хүртэл сунана.

Цагираган сүүлт муур

Элбэнхийн аймагт багтах энэ амьтан Хойд Америкт нутагладаг.


Нам газрын судалт зараа

Үхэр зарааны төрөлд багтах энэ амьтныг зөвхөн Мадагаскарын ширэнгэн ойгоос л олж харах боломжтой.

Аалзан хавч

Хавчны төрөл дотроо хамгийн томд нь орохоос гадна аалз мэт урт хөлтэй. Зарим аалзан хавч 3.6 метрийн өндөртэй, 20 хүртэлх кг жинтэй байдаг гэнэ. Зөвхөн Хоншу арлын ойролцоо нутагладаг учир Японы аалзан хавч гэж алдаршжээ.


Панда шоргоолж

Өмнөд Америкт элбэг үзэгддэг ч дэлхий нийтэд төдийлөн танил болоогүй энэ шоргоолжийн гадаад үзэмж Хятадын хулсны баавгай пандатай тун төстэй. Биеийн ихэнх хэсгээр нь нарийн хялгасан үс бүрхсэн байдаг аж.


URL:

Сэтгэгдэл бичих