Гадаад томилолтын зардлаа хэтрүүлэгсдэд арга хэмжээ авна
Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийг УИХ-аар хэлэлцэх үеэр сайд нар, төсвийн ерөнхийлөн захирагчдын гадаад томилолтын зардал хэтэрсэн тухай яригдаж байна. Энэхүү төсвийн гүйцэтгэлд Үндэсний аудитын газраас аудит хийжээ.
Тухайлбал, гадаад томилолтын зардалд зургаан тэрбум төгрөг төсөвлөж, нийлбэр дүнгээрээ гүйцэтгэл нь 500 сая төгрөгөөр хэмнэгджээ. Гадна талаас хэмнэлттэй мэт харагдаж байгаа ч төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээр задалж үзвэл гадаад томилолтын зардлаа хэтрүүлсэн сайд, дарга нар нэлээд байгаа гэнэ.
Ийм албан тушаалтнуудыг нэрийг, хэтрүүлсэн мөнгөн дүнтэй нь ил тод болгоно гэдгээ ч аудитынхан амлав. Мөн Ерөнхий сайд ч эдгээр хүмүүст арга хэмжээ авна гэж хэллээ. Томилолтоо хэтрүүлсэн албан тушаалтнуудын нэрийг сайд нарт нь хүргүүлээд байгаа бөгөөд удахгүй олонд ил болох нь.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
The exptierse shines through. Thanks for taking the time to answer.