Татвараас зайлсхийсэн утасны ченжүүдийг илрүүлжээ

cell_phones-middleТатвараас зайлсхийж байсан, гар утасны наймаачдыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж эхэлжээ. Тодруулбал Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд их хэмжээний гар утсыг гаалийн татвар төлөлгүй оруулж ирсэн “Тэди” төвийн ченж А, Э нарыг шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Тэд 10 хайрцаг бүхий 1300 гаруй гар утас, дагалдах хэрэгслийг гаалийн бүрдүүлэлтгүй, Замын-Үүд боомтоор нэвтр үүлэхдээ гаалийн татвар төлөхөөс зайлсхийсэн байна. Одоогоор хэргийг шалгаж байгаа бөгөөд тэдний оруулж ирсэн утас хэчнээн төгрөгөөр үнэлэгдэх, хэдэн төгрөгийн татвар төлөх ёстойг шинжээчид тогтоох аж.


URL:

Сэтгэгдэл бичих