Л.Эрдэнэчимэг:Тамхичин Д.Эрдэнэбат өөрийнхөө төлөө улайраад…
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нараас өргөн мэдүүлсэн “Тамхины хяналтын тухай хууль” батлагдсан цагаасаа хойш чамгүй сайн хэрэгжиж байгаа хэмээн иргэд олон нийт үздэг. Хамгийн том алдаа нь тамхи татах цэгээс эхлээд олон учир дутагдал байгаа учраас зарим иргэд эсэргүүцэж байгаа юм. Тэр ч бүү хэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат үүнийг эсэргүүцэж “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төслийг өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.
Харин энэ хуулийн автор болох Л.Эрдэнэчимэг гишүүн “Тамхичин Д.Эрдэнэбат өөрийнхөө эрх ашгийн төлөө их улайрч байна,аа. Өрөөндөө тамхи татаж болсонгүй хэмээн боож үхэх гэж байгаа амьтан шүү дээ. Монгол Улсад хэрэгтэй, ард олонд хэрэгтэй хууль хэрэгжүүлэхээр бүлгийн маань дарга уурлаад байгааг ингэж ойлгохоос өөр арга алга” хэмээн байнгын хорооны хуралдааны дараа нэлээд бухимдсан бололтой. Гэхдээ Л.Эрдэнэчимэг гишүүний энэ хуульд оноо ч бий, алдаа ч бий. Ардчилсан чөлөөт улсад тамхи татах эрхийг шууд утгаараа хаана гэдэг байж боломгүй асуудал. Энэ ч утгаараа Д.Эрдэнэбат дарга уурсч буй.
Тэрээр өнгөрөгч дөрөвдүгээр сард УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ тухайд мөн л бухимдаж, “Одоо хэрэгжиж байгаа хууль хүнийг хаана ч тамхи татах эрхгүй болгочихсон. Үүнийг л болиулчихъя, цэг байгуулъя гэсэн саналыг О.Баасанхүү гишүүн оруулж ирлээ. Тамхи татах нь миний эрхийн асуудал. Үүнийг яагаад бүдүүлгээр халдаад байгаа юм бэ. Гадаа -40 хэмийн хүйтэнд тамхи татдаг эрхэм ял эдэлж байгаа юм шиг байж болохгүй. Хэн нэгнийг яллах гээд байж болохгүй. Тамхи татдаг эрхийг бүдүүлгээр хааж болохгүй. Харин 500 метр гэдэг зай нь байж байг” хэмээн уурссан. Тэр ч бүү хэл өрөөндөө тамхи татах байх нь миний асуудал шахуу зүйл яриад торгуульд орсон байх шүү.
Энэ мэтчилэн хууль санаачлагч, хууль хэрэгжүүлэгч дарга нарын дунд томоохон маргаан дэгдээсэн асуудал өнөөдөр эцэслэн шийдэгдэнэ. Чухам Д.Эрдэнэбат нь дийлдэг юм уу, Л.Эрдэнэчимэг нь дийлдэг юм уу харж л сууя.
Энэ мэтчилэн хууль санаачлагч, хууль хэрэгжүүлэгч дарга нарын дунд томоохон маргаан дэгдээсэн асуудал өнөөдөр эцэслэн шийдэгдэнэ. Чухам Д.Эрдэнэбат нь дийлдэг юм уу, Л.Эрдэнэчимэг нь дийлдэг юм уу харж л сууя.
Н.Дөл
URL: