УИХ дахь “Монос” фракцын “бенз” Л.Эрдэнэчимэгийг дийлэх хүн алга

527-1377654504b41f8547955b46551d112426cf9ff2187bfbf2b2УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулийн дүнгээр төрийн түшилцэх болсон азтай гишүүд бий. Тэдний нэг нь Ардчилсан намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулсан “Монос” фракцын цорын ганц гишүүн Л.Эрдэнэчимэг билээ.

Түүний хувьд Монголын ард түмэнд “Бенз”-ийн ид шидийг мэдэрсэнээ цахим ертөнцөөр гайхуулж, Тамхины хяналтын тухай хуулийг батлуулаад авсан. Мөн Хүүхэд харах үйлчилгээний загвар төвийг барин хувиасаа зардлыг нь хариуцан ажлуулж байгаа. Харамсалтай нь Хүүхэд харах үйлчилгээний хуулиа Засгийн газар өргөн барих хэрэгтэй гээд эргүүлэн татсан. Одоо архитай тэмцэнэ гэдгээ мэдэгдээд байгаа тэрбээр сүүлийн үед бүлгийн даргатайгаа түнжин муутай байна. Бүлгийнх нь дарга Д.Эрдэнэбат Тамхины хяналтын тухай өөрчлөлт оруулж тамхи татах цэгийг бий болгоно гэсэн ч “Монос” фракцын ганц дайчин тас эсэргүүцэн байнгын хорооны хурал дээр унагасан. Д.Эрдэнэбат дарга “Хөөе Энх-Амгалаан тамхины цэг байгуулахыг дэмжин гараа өргөхгүй юм уу” гэх мэтээр тамхичин гишүүддээ хандсан өнөө хэд нь чихгүй толгой царайлан унагасан.

Бүлгийнхээ даргын саналыг дэмжихээр гар өргөх гэж байсан Д.Ганбат гишүүний гарыг Л.Эрдэнэчимэг гишүүн тас зуурчихаад гарыг нь өргүүлээгүй. Энэ мэтчилэн “Монос”-ын ганц аргадах нэгнийг нь аргадан, хүчлэх нэгнийг нь хүчилсээр өөрийн санаснаа биелүүлж явна. Өдгөө УИХ-д тамхи татдаг 30 гаруй эрэгтэй гишүүд байдаг аж. Тэд бүгд Л.Эрдэнэчимэг гишүүний үгнээс гарахгүй байгаа нь харагддаг. Харин эмэгтэй гишүүд бол угаасаа “Монос” фракцад орчихсон тул УИХ дахь албан бус Эмэгтэй гишүүдийн бүлгийнхээ даргын өөдөөс ганц үг ганхийлгэхгүй. С.Баярцогт гишүүн аргаа барахдаа “Эрдэнэчимэг гишүүнээ нийгмийн сайн сайхныг эмэгтэй гишүүд бүрдүүлэх гэж байна хэмээн ярьдгаа болио. Бүгд Монголынхоо төлөө яваа. Битгий хувийн тоглолтуудаа хийгээд бай” гэхэд өнөөх нь ширэв татаж байгаа харагдсан. Энэ мэтчилэн бүхий л зүйл дээр өөрийн санаснаа биелүүлж яваа “Монос” фракцын ганц эмэгтэй гишүүн “даам” гарч өөрийн хүслийг биелүүлсээр явна.

Э.ЭНХ

 

Эх сурвалж: www.dnn.mn


URL:

Сэтгэгдэл бичих