Гэр ахуй, ойр зуурт хэрэг болох залхуу санаанууд
1. Монгол хоолнууд маань хэдийгээр сайхан амттай ч тэдгээрийг бэлтгэхэд цаг хугацаа харьцангуй их ордог билээ. Тэгвэл яарсан үедээ эндхийн бэлэн бүтээгдэхүүнүүдийг ашиглан ”cheat” хийдэг аргуудаа дурдъя.
Мөн ихэнх хүнсний дэлгүүрүүдээс /би үнэ нь арай хямд байдаг тул Smart & Final дэлгүүрээс авдаг/ Egg roll and won ton wrap гээд дөрвөлжин элдэгдсэн түүхий гурилыг авч шарах зориулалттай банш, эсвэл дурын татсан махыг дангаар нь эсвэл элдэв ногоотой хуурч амталж болгоод энэ гурилын эвхэж ороож үзүүрийг нь усаар норгож тогтоогоод хайруулын тавган дээр шарж болгоод амархаан жинхэнэ биш ч монголжсон “egg roll” хийгээд egg roll-оо дүрж иддэг “sweet chilli sauce”-той өгөхөд хүүхдүүд болон америкчууд их дуртай байдаг. Ер нь зүгээр л элдсэн түүхий гурил тул монгол хоолнуудад хэрэглэж туршиж үзээрэй.
2. Махыг соусаар амтлаад дангаар нь болон амар болдог ногоонуудтай /broccoli, cauliflower, мөөг гэх мэт/ хамт дуковандаа шараад будаатай өгөхөд амархан бөгөөд амттай хоолонд ордог. Үүний тулд дэлгүүрт зарагддаг төрөл бүрийн соусыг хэрэглэх нь амттай байдаг ч зарим амтлагч соусанд MSG бодис байдаг тул тэр бүр их хэрэглээд байх нь эрүүл мэндэд тохиромжгүй билээ. Иймд дэлгүүрт байгаа өөрийн дуртай амтлагч соусын орцыг харж болон бичиж аваад тэдгээрийг худалдаж аваад гэрийн соус хийж болно. Заавал бүх зүйлийг нь багтаах албагүй, зүгээр голлох бүтээгдэхүүн нь ороход хангалттай. Ингэснээр удаан хадгалагдахад болон илүү амт оруулах зориулалтаар нэмсэн химийн бодисгүй “эрүүл” соусыг хэрэглэнэ гэсэн үг. Америкийн уламжлалт соусанд ихэвчлэн гич /mustard/, worcestershire sause, сонгино, сармисын нунтаг /жинхэнэ сонгино, сармисыг жижиглээд хийвэл бүүр амттай болно/, элсэн чихэр, томатны нухаш зэрэг орсон байдаг. Ази тийшээ нь хазайлгах гэвэл soy sauce, sesame тос, үр, зарим төрлийн жимсний нухаш зэрэг нэмэгдэнэ. Иймд гэртээ болон хөргөгчиндөө байгаа дээрх бэлэн зүйлсээ янз янзаар нь холиод өөрийн гэсэн гарын соусаа гаргаад аваарай.
3. Монгол хүүхдүүдийн дуртай бөгөөд амар хийх хоол, snack-ны санаанууд:
-Зүссэн алимыг peanut butter-тай
-Дэлгүүрт зарагддаг бэлэн tortillo гуриланд дурын salsa-г түрхээд талд нь бэлэн ногоо, хоолны үлдэгдэл мах зэргээ нэмээд /тохиромжтой зүйлсд: чанаж болгосон бэлэн тахианы мах, green pepper, помидор, сонгино, авокадо /avocado/ гэх мэт/ дээр нь үрсэн бяслаг нэмээд нөгөө хагасаар нь бүтээгээд хайруулын таваг дээр 2 талыг бяслагийг нь хайлтал нь шараад авна. Маш хурдан, амттай quesadilla.
-Гэрийн суши ролл. Хоолноос агшаасан будаа их үлддэг. Тэгвэл үлдэгдэл будаагаараа маш хурдан ролл хийж болно. Будаагаа бага зэрэг халаагаад дээр нь rice vinegar жаахан дусаад холино. Роллны доторх зүйлсийг өөрт бэлэн байгаа зүйлээрээ орлуулж хийгээрэй. Үүнд: хуурамч хавчны махыг /imitation crabmeat/ жижиглэж хяраад маонейзтэй холих, хөндлөн урт нарийн хэрчсэн огурци, лууван, авокадо, бүр ногоо бэлэн байхгүй бол саладны навч ч нэмсэн болно. Ингээд суши хийдэг бамбуу дэвсгэр дээрээ сушины seaweed-ээ дэвсэж дээр нь будаагаа нимгэн дэвсээд эргүүлээд дээр нь дээрх зүйлсээ хийж эргүүлээд “гэрийн ролл” бэлэн болно. Дээр нь суши ресторанаас авсан соусуудыг дусаахад хүүхдүүд дуртай байдаг.
Гэхдээ энэхүү санаанууд жор биш байдлаар оруулсан тул асуух зүйл байвал бичээрэй. Мөн та бүхэн өөрийн санаануудаасаа хуваалцаарай.
4. Гэрт орж ирдэг шороо тоосыг багасгахын тулд сайн чанарын үүдний ширдгүүдэд гар бүү татаарай. Ялангуяа эмнэлэг, дэлгүүр зэргийн үүдэнд дэвсдэг шиг чанартай бол бүүр сайн. Муу тал нь гэвэл эдгээр үүдэнд томдох нь бий. Заримыг нь цэвэрлэгээний мэргэжлийн дэлгүүрүүдээр зарагддаг. Эдгээр нь маш их шороог амархан цуглуулдаг тул ойр ойрхон сэгсэрч байх л хэрэгтэй болно.
5. Гэр орны бичиг баримтууддаа оффисийн зориулалтын ангилах /file cabinet, box/ зориулалтын хайрцаганд нэрсээр нь ангилвал цагийг чинь ихээр хэмнэх болно. Target зарагддаг Pendaflex /хайрцаг нь 6 доллар орчим байхаа/ өлгөгддөг хавтаснуудыг /hanging files/ хүмүүс даац сайтай, сайн гэж оффист их хэрэглэдэг юм билээ.
Ингээд хавтаснууддаа ангилсан нэрийг бичиж хавчуулаад тохирох бичиг баримтууддаа байруулна. Жишээ нь “Машин” хавтсанд машинтай холбоотой бүртгэл, даатгал, тайтл, зээлийн газрын мэдээлэл, худалдан авсан гэрээ зэргийг, “Хувийн бичиг баримт” хавтсанд паспорт, АйДи, SSN, төрсний гэрчилгээ болон хуулбар…, Эрүүл мэнд хавтсанд даатгалтай холбоотой бичиг баримтууд, Банк гэхчилэн. Ингэснээр яарсан үед хайх шаардлагагүйгээр хавтсыг шууд сугалаад аваад гарч болно.
За одоогоор иймэрхүү зүйлс санаад орж байна. Та бүхэн амралтын өдрүүдээ сайхан өнгөрүүлээрэй.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Шувтан харь хэлээр нэрлэгдсэн нэр томьё. Бид монголд амьдарч байна уу? үгүй ? Новш