МАН-ынхан Бразил яваагүй гэлээ

a8668465432fda92original

НИТХ-ын 18 төлөөлөгч энэ сарын 12-22-ны өдрүүдэд Бразил, Куба улсын хурлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах тогтоолыг Тэргүүлэгчид нь гаргасан. Харин энэ асуудал ихээхэн хэл ам дагуулж, нийслэлийн хурлынхан төсвийн мөнгөөр хөлбөмбөгийн тэмцээн үзэх нь гэсэн зэм хүртээд авсан. Гэсэн ч тэдний цөөнгүй нь өдгөө Бразил, Куба улсуудад туршлага судалж байгаа.

Харин НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн хөлбөмбөгийн ДАШТ болж буй орон руу туршлага судлахаар яваагүй гэдгээ өнөөдөр мэдээллээ. “Бразилын 18″ хэмээн нэрлэгдээд байсан томилолтын багт МАН-ын бүлгийн таван гишүүний нэр байсан юм. Тэд “эдийн засаг хүндэрч, урсгал зардлаа хэмнэх УИХ-ын тогтоол гарсан байхад Бразил руу хөлбөмбөг үзэхээр явах нь зохимжгүй. Тиймээс үргүй зардлаа хэмнэхийн тулд яваагүй” хэмээн шалтгаанаа эх орончоор тайлбарлав. Мөн тэд “НИТХ-ынхан төсвийн мөнгөөр хөлбөмбөгийн тэмцээн үзэх нь” гэх сенсаациас өмнө явахгүй гэдгээ хэлж, нэрээ татаад авчихсан байсан гэнэ лээ.

МАН-ынхан Бразил яваагүй


URL:

Сэтгэгдэл бичих