Балетын урлагийн шилдгүүд Монголд чуулна

 romeojuliet_balet04
Дэлхийн сонгодог урлагийн шилдгүүдийг эх орондоо урьж, тэдэнтэй танилцах боломж олгодог “Монголын балетын хөгжил сан” ирэх сарын 4-нд “Мodern of Night” тоглолт хийхээр төлөвлөжээ.
“Мodern of Night” тоглолтоороо сонгодог бүжгийн урсгал XXI зуунд олон улсад хэрхэн эрчимтэй хөгжиж буйг үзэгчдэдээ мэдрүүлэхээр зорьж байгаа аж.
Тоглолтыг Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг зохион байгуулах бөгөөд тэрбээр энэ удаад нийслэл төдийгүй орон нутгийн үзэгчдэдээ сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
АНУ- ын Ерөнхийлөгчийн Цагаан ордон, Лондон хотын “Роял балет”, ОХУ-ын “Болшой балет”, Италийн “Ла Скала” зэрэг дэлхийн сор болсон театрын тайзнаа урилгаар тоглодог балетын урлагийн шилдгүүд ганцхан энэ үдэш чуулах юм байна.

URL:

Сэтгэгдэл бичих