Хотынхоо гудмаар гоё сайхан алхалах эрхгүй болсон монгол эмэгтэйчүүд

 e6cbb0388d69888big

 

Дэлхий даяар даяарчлал эрчимтэй явагдаж байгаа ч эрчимтэй хөгжиж хурдацтай соёлжиж байгаа орнуудтай нэгдэж бүхэл болж чадахгүй буурай хөгжилтэй үндэстэн ястануудад өнөөл эцгийн эрхэт ёс давамгайлж эмэгтэй хүнийг хүндлэх бус хүүхэд төрүүлэх, цэвэрлэгээ хийх, билгийн харилцагчаар л харьцаж байна. Гэр бүл бол тухайн үндэстэн ястны соёлыг хойч үедээ дамжуулж өгдөг өнгөрсөн ба ирээдүйг холбодог гүүр гэхэд хэлсдэхгүй.

 

Дэлхий дахины энэхүү даяарчлалтай хамт даяарчлагдсан олон асуудлууд гарч ирж байна. Энэ нь ажилгүйдэл, ядуурал, гэр бүл салалт, алан хядлага, хүйсийн тэгш эрхийг хангах асуудал гэх мэт эдгээр асуудал дундаас өнөөдөр гэр бүл дэхь хүйсийн тэгш эрхийг хөндөн авлаа. XX зууны сүүлчээс эхлэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг фиминизмын үзэл сурталтай эрэгтэйчүүд судлалыг харьцуулан судалж жендэр буюу хүйсийн тэгш эрхийг хангах талаар идэвхитэй судалж эхэлсэн ба энэхүү хүйсийн тэгш эрхийг хангах асуудал нь өөрөө хүн төрөлхтний хамтран баталсан мянганы хөгжлийн зорилтод багтсанаараа өнөөдөр дэлхий дахины анхаарлыг татаж буй асуудлуудын тоонд зүй ёсоор орж байгаа юм.

 

Эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлаж тэдэнд хөгжих боломжийг олгохгүй байгаа гол шалтгаан нь эцгийн эрхэт ёс гэх эрэгтэй буюу нөхрийн гэр бүл дэхь хязгааргүй эрх юм. Энэ эцгийн эрхэт ёс нь улс орны онцлог болон эрхэлж буй аж ахуй, соёлын нөлөөгөөр янз бүр байдаг байна. Дэлхийн дийлэнх улсад тогтсон эцгийн эрхэт ёс өнөөдөр ч гэсэн амь бөхтэйгээр Ази болон бусад улсуудад оршин байсаар байгаа нь асуудлын гол болоод байгаа юм.

 

Уг орнуудын тоонд манай орон харамсалтайгаар багтсаар яваа. Үүнтэй холбон хүүрнэхэд манай оронд хамгийн тулгамдаж байгаа асуудлуудын нэг бол хотын соёл юм. 21 дүгээр зууны чөлөөт нийгэмд манай улсын охид эмэгтэйчүүд дуртай хувцасаа өмсөөд дураараа хүссэн газраар ч явахад аюултай болж. Манай улсад хэрэв богино банзал өмссөн эмэгтэй явж л байвал тэр бүсгүй ”охин” хэн нэгнийг өдөөн хатгаж өөртөө татхын тулд яваа мэт хандаж элдвээр хэлэх, орилох, машинаас ямар нэгэн зүйл чулуудах, ус цацах гээд цаашлаад хүчирхийлэлд ч өртөж болохуйц аймшигт нийгэмд оршин тогтонсоор байна. Хүний нүд болж, элдэв доромжлол өдөөн хатгалаганд л өртөхийг хүсвэл хотын гудмаар өндөр өсгийттэй богино даашинтай явхад хангалттай гэсэн үг.

 

Олон ч хүнийг “Объектээс машин, машинаас объект” гэж ярихийг сонссон бөгөөд үүнтэй олон ч эмэгтэй санал нэгдэх биз ээ. Энэ бол хэдэн аальгүй эмэгтэйчүүдийн асуудал бус улс нийтийн асуудал гэдгийг уншигч та ойлгоорой. Гэтэл бусад орнуудад энэ асуудал нь хуулиараа зохицуулагдсан байдаг байна. Япон улсад л гэхэд эмэгтэй хүнийг ширтэх хориотой хэрвээ бүсгүйг хэн нэг нь удаан ширтэх, хүрэх, доромжлох зэрэг түүнийг чөлөөтэй зорчих, алхахад саад учруулж л байгаа бол хуулийн байгууллагад гомдол гаргах эрхтэй. Эмэгтэйчүүдийг хамгаалах хууль нь маш өндөр ялтай байдаг байна. Мөн эрт үед Англичууд зөвхөн эмэгтэйчүүддээ буу эзэмших эрхийг өгч эмэгтэйн хормойг сөхсөн хэнийг ч боловч буудах эрхтэй ба эмэгтэй үүндээ ял эдэлдэггүй байсан гэдэг. Ингэж л англичууд эмэгтэйчүүдээ хүндлэх ухаанд эрчүүдээ хүмүүжүүлсэн гэдэг. Манай оронд энэ асуудалд анхаардаг байгууллага, хууль аль аль нь байдаггүй нь харамсалтай.  Залуусын ухамсар, боловсролоос эх орны минь ирээдүй хамаардаг билээ.

 

undesten.mn

 

 

1 цаг 37 минутын өмнө
А.Алтанзул

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


URL:

Сэтгэгдэл бичих