УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар Газрын тухай хуулийг эсэргүүцэн мессеж явуулсан хүмүүсийг шалгуулна гэв

20140619150107Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар өнөөдөр / 2014.06.19 / сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр Газрын тухай хуулийн төсөл өргөн баригдан хэлэлцэгдэж байгаатай холбоотой иргэдээс маш олон дарамталсан мессеж ирж байгаа талаар хэлээд, Газрын багц хуулийн төсөлд орж байгаа гол өөрчлөлтүүдийн талаар танилцуулсан юм.

Газрын үнэлгээний тухай хууль” болон “Газрын улсын мэдэлд эргүүлэн татах тухай” хуулиудаар зохицуулагдвал зохих газрын нөхөн олговорын үнэлгээ болон нийтийн эрх ашгийн үүднээс “газрыг төрийн мэдэлд эргүүлэн авах” зэрэг асуудлыг харьцангуй иж бүрэн байдлаар “Газар албадан чөлөөлөх тухай “ хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Газрын тухай хууль, Газар албадан чөлөөлөх хуулиудын төслийг “Өдрийн сонин”-д нийтэлж, багц 5 хуулийн төслийг байгууллагын вэб сайтад байршуулан иргэдийн санал авсан бөгөөд 6 удаа томоохон хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.

Ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар энэ хуулиар газрыг зөвхөн зориулалтын дагуу ашигладаг байх зохицуулалтыг хийж байгаа гэлээ. Мөн тэрээр гадаадын иргэдэд зөвхөн оршин суух зорилгоор 5 жилийн хугацаатай газар ашиглуулах, 1 удаа 5 жилээр сунгах гэсэн заалт одоогийн мөрдөгдөж байгаа хуулинд бий гэдгийг хэлээд, тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хувьд Монгол Улсад халгаатай хууль батлахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэе” гэлээ

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар мэдээллийн төгсгөлд дарамталсан мессеж явуулаад байгаа хүмүүсийг цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр хүсэлтээ өгөх гэж байгаагаа хэлсэн


URL:

Сэтгэгдэл бичих