Ээжийгээ амьд муми болгожээ
Хятадын Хунань мужийн цагдаа нар 90 настай Сяомин Цуй гэдэг эмэгтэйг төрсөн хүүхдүүдийнх нь гараас салгаж авчээ. Тэр яг л амьд муми шиг харагдаж байлаа. Сяомин Цуй уг нь охин, хүү хоёртой. Гэвч тэд төрсөн эхээ асарч халамжлахаас залхууран, өлсөж үхэг гэж бүтэн сарын турш хоол өгөөгүй гэнэ.
Тэд ээжийгээ өлсөж үхэхээр нь хууль сахиулах байгууллагад “Тэр өөрөө хоол идэхээс татгалзсан” гэж хэлнэ гэж тооцоолжээ. Харгис хэрцгий хүүхдүүд ээжийгээ унтлагын өрөөнд цоожлоод хаясан аж.
Харин хөршүүд нь энэ талаар мэдээд, тэднийг гэрээс гарч явсны дараа салхивчаар хоол шидэж өгдөг байв. Сүүлдээ тэд интернэтэд нэрээ нууцлан энэ талаар бичжээ.
Цагдаа нар дээрх мэдээллийн үнэн зөвийг шалгахаар ирээд амьд мумийг хараад шоконд орсон байна. Эмгэн тэдгээр цагдаа нарыг хармагцаа “Идэх юм өгөөч, өгөөч” гэж л хэлж чаджээ.
Одоо Сяомин Цуйгийн хүүхдүүдэд аллага үйлдэхийг завдсан гэсэн ял тулгаж, хэргийг мөрдөж байна.
URL: