Загасууд хуурч мэхлэн, хулхидалгvйгээр амьд явж чаддаггvй

5554dfe1dab90625originalЭнэ зурхай өөрийн болон өрөөл бусдын vргэлж нууж, далдалж явдаг хамгийн муу, муухай, сөрөг зvйлсийг рентген туяагаар харж байгаа мэт, байгаа чигээр нь харах боломж олгоно. Тиймээс ямар нэг зvйл нь таарчихвал уурлах хэрэггvй зvгээр л бодит vнэнийг байгаа чигээр нь хvлээн авч анхааралтай уншаарай.

 

Хонь (March 21-April 19)
Арай дэндvv тvрэмгий, хэрцгий, дээрэнгvй нь дэндсэн бvдvvлэг гэж болно. Оюун ухааны сааталд ордог, хамгийн энгийн зvйлсийг арай гэж тогтоох нь олонтаа. Гол төлөв мэлрээд зогсож байхдаа элдэв хачин сонин зvйлийн эрэлд хатаж байдаг. Эрээ цээргvй, ний нуугvй, шар айраг, бvдvvлэг наргиа цэнгээнд дуртай. Багадаа цэргийн жанжин, сансарын нисгэгч эсвэл мисс болохыг мөрөөддөг байсан. Гол төлөв хаа ч явсан зодоон хийж явдаг. Гэр бvлийн амьдралд аль болох мөнгө, төгрөгнөөс хол байлгаж байхгvй бол нvд ирмэхийн зуур өөрөө ч мэдэлгvй vрэн таран хийгээд хаячихдаг. Согтуу vедээ агсам согтуу тавих магадлал өндөртэй.

 
Yхэр (April 20-May 20)
Нарийндаа хатсан яншаа, долигнуур, матаасчин. Амьдралдаа “салхи хаашаа хамхуул тийшээ” гэсэн зарчмыг мөрдлөгөө болгодог болохоор удирдлагын хий гэсэн болгоныг нь хийдэг “бууны нохой” байдаг. Төрөлхийн жvжиглэх авъяастай болохоор эрчvvд нь өгөөмөр хvн, хvvхнvvд нь бусдын төлөө зовсон хvн болж жvжиглэдэг. Гэхдээ сэтгэлийнхээ гvнд бvгдийг vзэн яддаг бөгөөд өөрийгөө ертөнцийн төв гэдэгт нэг ч хором эргэлздэггvй. Мөнгө, эд баялагт дуртай гэхдээ хэнд ч мэдэгдэлгvй чимээгvй мөртлөө уйгагvй цуглуулж, хураадаг. Хэрэг гарвал хэний ч гэсэн сvvлчийн “гаагааг” нь тайлаад авчихаж чадна. Гаднаас гарахад нэг их эелдэг, ”добрый” байв ч vнэн хэрэг дээрээ садист хандлагатай хувиа хичээсэн этгээд болохоор хар багаасаа өгсvvлээд хөгширтлөө гэр бvлээ vргэлж зовоож, тарчлааж байдаг. Хэнд ч өөртөө ч итгэдэггvй. Хvрч, авч чадах бvх эрх мэдлээ хэнтэй ч хуваалцалгvй зөвхөн ганцаар ашиглахыг хичээдэг.

 
Ихэр (May 21-June 21)
Оюун ухаан болон мэдрэмжийн хувьд мөнхийн хvvхэд. Насанд хvрч бvх хариуцлагыг өөрөө vvрнэ гэхээс боож vхсэн нь дээр гэж боддог. Тийм ч учраас хэн нэгний хvзvvн дээр сууж аваад өөд болтлоо паразитлах дуртай. Ганц хийх дуртай зvйл нь vхэр холдтол vг олшруулах. Ном бага уншдаг, мэдлэг нимгэн атлаа ертөнцийн гарал vvслээс авахуулаад улс төр хvртэл бvх юмны талаар өөрийн гэсэн бодолтой байх бөгөөд тvvнийгээ долоо хоногт багаар бодож арван удаа өөрчилж явдаг. Нас ахиад ирэхээр юу ч хамаагvй бясалгаж суух дуртай болно. Жvжигчин эсвэл зохиолч болох нь цөөнгvй. Оюун ухааны ч тэр, биеийн ч тэр ачааллыг даадаггvй. Зочид хvлээж авах дуртай ч ихэвчлэн өөрийнхөө чалчаа яриагаар дайлах нь бий.

 
Мэлхий (June 22-July 22)
Бvтэл муутай нөхөр. Өөрийгөө тал бvрээс нь бясалгах дээр гацсан хуучинсаг явцуу vзэлтэн. Yзэл бодлыг нь юу ч байсан өөрчилж чадахгvй гэдгийг сайн мэдэж байдаг атлаа хvнийг даапаалж, өөрөө өөрөөсөө кайф авах гэсэндээ маргаж, мэтгэлцэх дуртай. Дэндvv их айснаасаа болоод хvн рvv тvрvvлж дайрч магадгvй ч гол төлөв аюул, бэрхшээлийн сургаар л эртнээс ухаж бэлдсэн хамгаас хайртай нvх рvvгээ харайлгадаг. Дур нь хvрвэл баруун солгойгvй бvгдийг муулж, өөрийгөө нөхцөл байдлыг хянаж байгаа хvчтэй, өөртэй итгэлтэй хvн гэж харагдуулах дуртай. Гэвч vнэндээ бол жинхэнэ туулайн зvрхтэй этгээд бөгөөд орь ганцаар тайван байх сонирхолтой.

 

Арслан (July 23-August 22)
Хар багын л ууж идэх, бусдыг шаналгах дуртай нэгэн. Өөр бусад ажилд дөр муутай. Багадаа эцэг эхээсээ мөнгө шаналгадаг бол, том болоод ирэхээрээ найз нөхөд, танилуудаа «сааж» эхэлдэг. Хэрээс хэтэрсэн их зан, хувиа хичээсэн байдал нь дурын хvний амьдралыг баллах чадалтай бол ховдог, хомхой зан нь ямар ч зузаан хэтэвчийг хоослож чадна. Гэхдээ яаж ч идлээ гээд таргалдаггvй гэхэд хилсдэхгүй. Юу ч болсон зөвхөн өөртэй нь холбогдож, өөрийнх нь эргэн тойронд болж байх ёстой гэж vздэг болохоор ямар ч юманд манлайлагч, тэргvvлэгч байхыг хичээдэг. Тэгээд энэ нь бvтэхгvй болоод ирвэл сэтгэлээр унадаг. Өөрийгөө агуу, хамгийн хүчирхэг, алдаа мадаг огт гаргадаггvй төгс хvн гэдэгт vнэн голоосоо итгэдэг.

 
Охин (August 23-September 22)
Заан шиг бахдам эелдэг ч ухаан багатай хөлдvv. Нарийн, харамч, vглээ, хэрvvлч. Ямар ч юмыг ном журмаар нь, шат дарааллын дагуу хийх гэсэн хvсэл нь хаа ч явсан хvмvvсийн дургvйг хvргэдэг. Yглээ өөнтөгч зангаараа ямар ч ажлыг нурааж, хэнийг ч байсан дэлбэртэл нь уурлуулж чадна. Хэзээ ч хар ухаанаараа, нөхцөл байдалдаа тааруулан ажиллана гэж байдаггvй. Өөртөө болон өрөөл бусдад зориулсан дэндvv дэлгэрэнгvй төлөвлөгөөг бичиж суудаг. Хvмvvст тэр төлөвлөгөө нь хэрэгтэй байна уу vгvй юу ер хамаагvй. Бvх зvйлд нарийн тооцоотой ханддаг болохоор хийж байгаа бvхэн нь уйтгартай, нvсэр болдог. Гэхдээ нэг зvйл дээр буюу хор найруулахдаа гарамгай болохоор дайсан гарч ирвэл долоон vеэр нь далд оруулах хор найруулахаас нааш санаа нь амрахгvй.

 
Жинлvvр (September 23-October 22)
Аз нь харьчихсан гэж болохоор хvмvvс л энэ ордонд төрдөг. Хоёр гар нь хоёулаа буруу. Сонсгол, хараа муутай. Нэр төрөө хамгаалах болон наргианы мэдрэмж нь хvvхэд шиг. Тэд мөнгөтэй, өндөр албан тушаалтай, бvтэлтэй хайр дурлалтай байх нь тун ховор. Шийдвэр гаргах тал дээр ёстой нэг чаддаггvй хvмvvс гэвэл тэднийг л хэлэх байх. Өчvvхэн шийдвэр гаргах хэрэг болоход ч гар хөл нь салганан, хар хөлс нь цутгасаар ухаан нь самуурдаг болохоор ямагт өөр хэн нэгэн нь тэдний өмнөөс шийдвэр гаргаж байдаг. Юу ч ойлгож, мэдэрдэггvй мөртлөө өөрийгөө урлагийн талаарх нарийн мэдрэмжтэй хvн болгож харуулах дуртай. Өөрийгөө өрөвдөж, дөвийлгөх нь дэндсэн дурдатгал, дурсамж бичих нь олонтаа.

 

Хилэнц (October 23 – November 21)
Хол эсвэл ойр байна гэлтгvй маш аюултай. Таныг vзэн яддаг эсвэл ялах гэсэндээ бус зvгээр л vгvй хийх, устгах дуртайдаа л мэхэлж, “боов vмхvvлж” будаа болгоно. Зорьсондоо хvрэхийн тулд ямар ч арга ашиглаж мэдэх улс. Төрөлхийн садистын дээр бас мазохист. Дараа нь хэрэг гарсан vед ар нуруунаас vхлийн цохилт өгөхийн тулд өмнө нь ямар ч хамаагvй vнээр сайн нэр, имиджтэй болж авдаг. Тэдний карьер хийсэн замаар явбал тав алхаад л нэг vхдэлтэй таарна гэж мэд. Чамайг хамгийн сайн найзаа гэж боддог гэж хэлж байгаа бол цагийн өмнө алтан хошуу хvргэчихсэн хэрэг. Заваан онигоо, садар кинонд дуртай. Өөрийн секс ялалтын талаар элдэв цуу тараах, өөрт нь сайн хvмvvсийг даапаалах дуртай.

 
Нум (November 22-December 21)
Юу ч болж байсан баясгалантай инээж явдаг. Аваарт орж, трубадуулж байсан ч өөдрөг зан, дайчин чадвараа алддаггvй нь давуу тал гэлтэй. Тав арван минут vг сольсны дараа чимээгvйхэн нам цохих хvсэл тэдэнд аяндаа төрдөг. Хар багаасаа л өөрийнхөө тэнэг хvсэл, vзэл бодлоо бусдад тулган хvлээлгэх дуртай, нойтон хамуу шиг этгээд. Дээрэнгvй өөдрөг зан нь бvх л амьдралынх нь туршид өөрт нь яршиг тvвэг удаж байгааг мэддэг ч vгvй. Гол төлөв сайн сайхны төлөө гэсэн бодолдоо хөтлөгдөн худал ярьж, санаанаасаа зохиох дуртай. Yнэгvй хоол идэж, уух боломжтой олон хvн цугларсан чимээ шуугиан ихтэй газраар явах хоббитой.

 
Матар (December 22-January 19)
Хэрцгий, цэвдэг, мөсөн уул шиг хvйтэн. Гэртээ прокурор, ажил дээрээ дарангуйлагч. Бусдын хvсэл, бодлыг дарж, дарангуйлах нь амьдралын утга учир гэж боддог болохоор өчvvхэн төдий зvйлээр нээнтэглэж, өөлөх дуртайгаас гадна наргиан мэдрэх чадвар гэж огт байдаггvй. Хvvхдээ зодож, хань ижлээ зовоодог. Биеийн болон сэтгэлийн дарамттай тулахаараа л ухарч, бууж өгдөг. Оюун ухааны хувьд ямар ч уран сэтгэмжгvй, бvдvvлэг боловч өс санаж, хорхойтой араандаа зууж чаддаг. Өөрийнх нь эсрэг нэг л удаа хөдөлсөн байхад насанд туршдаа мартахгvй. Өөрийгөө хэт дөвийлгөх ба өөртөө vл итгэх гэсэн хоёр эсрэг тэсрэг vзлийн санаанд оромгvй нийлбэр байдаг болохоор vргэлж удирдах албан тушаал өөд мацаж байдаг.

 
Хумх (January 20-February 18)
Бодит амьдралаас дэндvv тасарсан хоосон мөрөөдөгч. Мөнгө зээлвэл тэр дороо vрээд хэнээс зээлснээ мартчихдаг болохоор эргvvлж өгдөггvй. Амлалтаа байнга зөрчдөг, ажил хийх дургvй. Ойр дотныхоо хvмvvсийн ар хударгаар элдэв балиар цуу тараадаг. Гуанзны хоол, бэлэн гоймон ба бvдvvлэг зөгнөлт зохиолд дуртай болохоор аль алиныг нь таарсан vедээ гар таталгvй худалдаж авдаг. Мөнгө хурааж чадлаа гэж бодоход нэг л мэдэхэд тvvнээ дэлхийг аврах аль нэг төлөвлөгөөгөө хэрэгжvvлэхэд vрээд vгvй хийчихдэг. Ядаж байхад тийм төлөвлөгөө ихтэйг яана.

 
Загас (February 19-March 20)
Хуурч мэхлэн, хулхидалгvйгээр амьд явж чаддаггvй. Заримдаа хаана нь худал, хаана нь vнэн байгаагаа өөрөө мэдэхээ байтлаа бурдаг. Загасныхан vргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдэж, vргэлж өөгvй мултарч байдаг ч vvнээсээ ямар нэг ашиг гаргах нь тун цөөн. Учир нь энэ бvхнийг ашиг хонжооны төлөө бус харин “урлагийн төлөөх урлаг” буюу сэтгэлийн кайф авах зарчмаар хийж байдаг юм. Мөн бусдын муу муухайг хутган самарч, эмзэг газрыг олж хөндөх дуртай. Хэн нэгнээс нууцаар наймаа хийхээс буцахгvй. Ажил хийх дургvй, чаддаг ч vгvй. Дээр ямар ч барьцгvй болохоор албадан ажил хийлгэнэ гэдэг гонжийн жоо.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих