ТҮК-ИЙНХАНД ЗОРИУЛСАН БАЙР ХИЙГЭЭД С.ОЧИРБАТ ДАРГЫН НУУЦ

очирбатҮүрийн таван жингээр гарч, үдшийн бүрий болтол халуунд халж, хүйтэнд хөрөн байж их хотынхоо өнгө үзэмжинд анхаарч ажилладаг хүмүүс бол ТҮК-нйнхан буюу шар хантаазтангууд. Тэдний ажлын хувцас л гэхэд үнэндээ шар хантаазнаас нь илүү гарахааргүй. Хэдийгээр ажлын хувцсаар хангадаг гэх ч чанар чансаа, өнгө үзэмж гээд аль аль талаараа хариугүй эд байдаг ч тэд өөлж муулаад, голж шилээд байдаггүй. Үнэгүй өгсөн юм хэмээгээд л өмсөөд бардаг.

Тэгээд ч ТҮК-ийнхан дотор тааруу хувцас өглөө хэмээн заргалдах завтай хүн ч ховор. Амьдрал тааруу, ар гэрээ тэжээхийн тулд хөлс багатай энэ хөдөлмөрт хүчээ барж явдаг тэдэнд хааяа нэг “цалин нэмнэ”, “гадаад дотоодод амраана”, “хүүхдүүдийг нь зусланд үнэ төлбөргүй амраана” гэсэн чихэнд чимэгтэй мэдээ дуулгадаг. Гэхдээ энэ нь сонгууль дөхөхөөр л дуулддаг болохоос бусад цагт бараг л мартдаг гэхэд болно. Түүнээс гадна ажлаа хийж байгаад амиа алдсан, бэртэж гэмтсэн тохиолдол олон гардаг.

Энэ бүгдээс гадна тэдэнд их ажлын дундуур амсхийн аяга халуун цай уух нь бүү хэл, ажлын багаж хэрэгслээ түр ч бол тавьчих газаргүй олддоггүй. Багаж хэрэгслээ таньдаг цагдаагаа аргадан постынх нь нэг буланд, эсвэл ойр хавийн төлбөртэй зогсоолын манаачийн байранд гэхчлэн олдох арга бүгдийг сүвэгчилнэ. Амсхийснийхээ төлөөсөнд тэдний олонхи нь ажлын багаж хэрэгслээ хулгайд алдаж, үүнээс болж цалингаасаа төлж компанийг хохиролгүй болгодог тогтолцоо тэдэнд үйлчилсээр өнөөдрийг хүрсэн. Уг нь жижигхэн ч хамаагүй өөрийн гэсэн байртай бол амсхийж алжаалаа тайлахаа байг ажлын багаж хэрэгслээ алдчихвий гэж айлгүй хадгалуулах газартай болох сон.

Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрын 170 гаруй ажилчин өнөөдрийн байдлаар Сансар орчимд орон сууцны подваль түрээслэж, хог ачдаг автомашинууд нь тус дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн хажууд өвөл зунгүй задгай талбайд байрладаг аж. Угтаа бод автомашинууд нь задгай талбайд бус дудаан гараашт байх ёстой гэнэ. Гэтэл хуучин дарга нь албан тушаалаа урвуулан ашиглаж тэрхүү газрыг нь хэн нэгэнд зарчихсан тухай яриа чих дэлсдэг. Харин энэ байдлыг халах зорилгоор Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас ТҮК-ийнханд зориулан түр амрах байрыг гараашийн хамт барих санаачлага гаргасныг нийслэл дэмжжээ.

Тиймээс халуун цайгаа тухтай ууж, шороо тоосноосоо салах боломжтой болох нь хэмээн хэн хүнгүй баярлаж байлаа. Гэтэл дүүргийн сайхан санаачилга ажил болох чимээ алга. Сураг төдий байсан уу,

аль эсвэл хэн нэгэн нь эрх мэдлийнхээ хүрээнд нуун дарагдуулав уу гэсэн асуулт үүсчээ. Учир нь Нийслэлийн Хөрөнгө оруулалтьш газраас энэхүү амрах байрыг барих тендерийг сарын өмнө зарласан боловч өнөөдрййг хүртэл ямар ямар компани шалгаруулалтад оролцсон, хэн нь шалгарсан гээд л бүхий л мэдээлэл нууц хэвээр байгаа аж. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатаас удаа дараа тодруулахад “зарлагдаагүй байгаа” гэсэн хоёрхон үгийг тоть мэт давтдаг тухай эх сурвалж мэдээлсэн юм. Гэтэл нийслэлийн орлогч дарга нарын хурлын үеэр тендер нь зарлагдсан төдийгүй гурван компанийн нэр байгаа талаар яригджээ. 2.4 тэрбум төгрөгийн өртөгтэй 55 автомашины гарааш болон 170 гаруй “шар хантаазтан” амрах байрны тендерийг зарласан хэрнээ “зарлаагүй”хэмээн гүрийж буй орлогч дарга С.Очирбатад ямар нэг сонирхол байж таарах гээд байна. Түүний ийн нуун дарагдуулаад байгаа нь хардлага төрүүлж эхэлжээ.

Угтаа бол мэргэжлийн хүмүүс, тэр дундаа албаны хүний ярьж байгаагаар энэхүү амрах байрны нийт төсөв нь 800 сая төгрөгт багтах аж. Гэтэл нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хаанаас ямар тооцоо судалгаанд үндэслэсэн нь тодорхойгүйгээр төсвийг 2.4 тэрбум хэмээн оруулж иржээ. Энэ мэтчилэн төсөвт өртөг нь үлэмж ихээр нэмэгдэж, тендер зарласан эсэх нь тодорхойгүй байгаад хотын орлогч дарга л хариу өгч чадна. Харин тас нуусан тендерийн мэдээллээ хэзээ олон нийтэд ил болгохыг орлогч дарга С.Очирбат танаас хүлээж байгаа шүү гэдгийг энд уламжлах нь зүйн хэрэг байх аа.

Б.ДАВААТОГТОХ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих