Сайд хэвээрээ үлдсэн Н.Батбаяр 20 тэрбум төгрөг зувчуулсан

134498-09022014-1391932908-408850123-fortuna_batbayar

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын суудалдаа үлдэх үү, огцрох уу гэсэн асуудал шийдэгдээд удаагүй байхад түүнтэй холбоотой дахин нэг анхаарал татсан зүйлийг олон нийтэд “Их Монгол нэгдэл” ТББ өнөөдөр мэдээлсэн. Н.Батбаяр сайдыг их хэмжээний авлига авсан байж болох баримтуудыг  дэлгэж, Авлигатай тэмцэх газар шалгуулах болсон гэдгээ тус ТББ-ынхан энэ үеэрээ дурдлаа.

Тодруулбал, Замын-Үүд, хилийн боомт чиглэлд 20 тэрбум төгрөгөөр зам бариулахаар судлуулсан ажлын төсөвт өртгийг 33 тэрбум болгон нэмсэн, Солонготын даваа, Халзанбүргэдэйн 100 км замыг 19.4 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр Өвөрмонголын компанитай гэрээ байгуулан ажилласан гэнэ. Үүнээс гадна тус замын ажил нь эдийн засгийн хүндэрлээс үүдэн 30 гаруй хувьтай ажиллаж байгаад зогссон байна. Ийнхүү зогссон замын ажлын хөрөнгө, мөнгийг дахин 2013 оны төсөвт суулгахдаа 37,2 тэрбум төгрөг болгон нэмсэн аж.

Ингээд төсөвлөсөн мөнгөөр нь “Монроуд” ХХК ажлаа эхэлсэн ч долоо хоногийн дараа төсөвт өртөг дахин 46 тэрбум төгрөг болж өсчээ. Учир нь сайд Н.Батбаярын гарын үсэгтэй Засгийн газрын 124 дүгээр тогтоолд Солонготын даваа, Халзанбүргэдэйн 100 км замын ажил дахин орж ирсэн байдаг байна. Уг нь энэ замын ажлыг Өвөрмонголын компани 30 хувьтай гүйцэтгээд орхичихоод байхад дахин дахин улсын төсөв дээр мөнгө нь 20 тэрбум төгрөгийн зөрүүтэй асуудалд сайд Н.Батбаярын оролцоо байгаа нь илт байна гэж “Их Монгол нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Болдмандал мэдээлсэн юм.

Сайдын суудалдаа дөнгөж тогтоод байсан түүний энэхүү хөрөнгө мөнгөний асуудал хэрхэн шийдэгдэж, цаашид юу болохыг харах л үлдлээ.

 

Х.Хулан

mongolcom.mn


URL:

Сэтгэгдэл бичих