ЭЗ-ийн Өршөөлийн хуулиар 2009-өөс 2014 оны ХОМ-ыг бүрэн устгана гэнэ
Бие даагчдын бүлгийн анхааруулан хэлж байсан хэдхэн хүнд зориулагдсан гэх Эдийн засгийн өршөөлийн хууль ногоон гэрлээр батлагдах нь ойлгомжтой боллоо. Энэ хуулиар хууль бусаар баяжиж хөрөнгөжсөн олигархи бүлэглэл асар их хэмжээний хөрөнгөө хууль ёсны болгох үүнд хаалгыг нээн өгчээ. Эрх баригчид буюу МАНАН-гийнхан 2009 оноос хойш эрчимтэй баяжсан.
Гэсэн ч хөрөнгөө ХОМ-доо мэдүүлж зүрхэлдэггүй байсан. Тэгвэл Эдийн засгий өршөөлийн хуулиар 2009 оны 1-р сарын 1-нээс 2014 оны оны 1-р сарын 1 хүртйэлх хугацааны бүх ХОМ-ыг устгахаар заажээ. Энэ нь ирэх оноос эхлээд бүх ХОМ нь цоо шинэ цагаан цаасан дээр бичигдэнэ гэсэн үг.
Нэгэнт өмнөх ХОМ нь устсан тул олигархи бүлэглэл нууж хааж байсан бүх хөрөнгөө хуулийн дагуу өөрийн болгох боломжтой болжээ. Эдийн засгийн өршөөлийн хууль нь Монголд олигархийн засаглал нэгэнт тогтсоныг баталлаа. Тэд хуулийн аргаар хууль бус хөрөнгөө өөрийн болгож чадаж байна.
nuuts.mn
URL: