Хятадын 200 гаруй хөрөнгө оруулагч Монголд ирнэ
Ирэх сард БНХАУ-аас нийт 200 орчим хөрөнгө оруулагч, бизнесийн төлөөлөл манайд хүрэлцэн ирж, “Монгол Улс – ӨМӨЗО Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт 2014” сэдэвт уулзалтад оролцохоор болжээ. Энэ үеэр хөрөнгө оруулалт шаардагдаж буй Монголын төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах юм байна.
Чуулганд эрчим хүч, зам тээвэр, барилга, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, худалдаа, банк санхүү, байгаль орчин тэргүүтэй чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Хятадын болон манай улсын аж ахуй нэгж байгууллагууд оролцохоор байгаа аж.
Чуулганыг хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтын газар, МҮХАҮТ болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимтай хамтран ирэх сарын 2, 3-ны өдрүүдэд МҮХАҮТ дээр зохион байгуулах ажээ.
Уг арга хэмжээг үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа бөгөөд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж энэ сарын 19-ний дотор Хөрөнгө оруулалтын газрын хаягаар бүртгүүлж болох юм байна.
mongolianeconomy.mn
URL: