Тэд папарацци нарт “баригджээ”

 

“Escape” дууны клипний зураг авалтын үеэр танилцсан теннисчин Анна Курникова, дуучин Энрике Иглесиас нар олны нүдэнд хамтдаа харагдалгүй удаж байгаа билээ. Харин өнгөрсөн амралтын өдөр алдарт хос Майами дахь “Нобу” зоогийн газраас хөтлөлцөн гарч явахдаа папарацци нарт “баригджээ”.  Өдгөө 33 настай Анна Курникова, 39 нас хүрсэн Энрике Иглесиасын хамт папарацци нарын гэнэтийн дайралтаас зугтаж машиндаа суун алга болсон гэнэ. Гярхай папарацци нар экс-теннисчин бүсгүй ядам хуруундаа том алмаз эрдэнэтэй бөгж зүүснийг ч анзаарч амжжээ. Үүний дараа олон жил үерхэж буй хос удахгүй гэрлэх нь гэсэн мэдээлэл АНУ-ын шар хэвлэлүүдээр тархаж байна.

 

Б.САНСАР

зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих