Үлгэр хүртэл төгсдөг байтал гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэзээ дуусах вэ?

гэр_хороололМанай улсын Нийслэлийн оршин суугчдын ихэнх хувь нь гэр хорооллын айл өрх. Гэр хорооллын айл өрхийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа ба энэ нь хөдөө орон нутгаас хотод оршин суухаар ирж буй малчдын тоо нэмэгдсэнтэй холбоотой аж.

Захын хороолол руу  газар аван амьдрах айлуудын тоо ихэсч энэ нь эргээд сөргөөр нөлөөлж байна. Бидний шүдний өвчин болсон агаар, хөрсний бохирдол утааны асуудал улам хурцаар яригдаж байгаа юм. Учи нь өвлийн улиралд гэр хорооллын айл болгон нүүрс түлж их хэмжээний утаа ялгаруулж байгаа нь ийн агарын бохирдлын хэмжээнд сөргөөр нөлөөлөөд байгаа. Мөн зуны улирал хөрсний бохирдол асуудал үүсгээд байгаа юм.

 

Энэ нь мөн л гэр хорооллын айл өрхтэй холбоотой аж. Гудамж талбайд ил задгай хог хаягдал муу усаа асгасанаар өнөөх нь дулааны улиралд ууршин агаарт их хэмжээний бохирдол дэгдээж буй билээ. Үүнээс гадна хуурайшилт ихтэй манай улсын хувьд хавар намрын улирал тэр чигтээ шороо тоосоор шуурч өнгөрнө. Энэ мэт асуудлууд их байна. Гэвч өнөөдөр ингэж амьдрахаас өөр арга үгүй. Харин хог хаягдлаа ил задгай хаях нь иргэдийн буруу үйлдэл.

 

Өнөөдөр орон сууцтай болох хүсэлтэй иргэд олон байгаа ч тэр болгон орон сууц худалдан авч чадахгүй байгаа ба санхүүгийн асуудал тулгараад быуй юм. Тэгвэл ипотекийн зээл буюу орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээр энэхүү асуудлыг шийдэхэд нэмэр болж байна. Дээрх зээл хэрэгжиж эхлээд багагүй хугацааг ардаа орхиод буй. Харин зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Бэлэн мөнгөөр бус зээлийн нөхцөлтэйгөөр орон сууцтай болох нь иргэдэд боломжтой бөгөөд богино хугацаанд байртай болж буй хэрэг. Ийн зээл хэрэгжисэнээр өнөөх гэр хороолын орон сууцжуулах хөтөлбөрт ихээхэн ач холбогдол үзүүлэхийн зэрэгцээ агаарын бохирдол зэрэг асуудлууд нааштайгаар эргэнэ.

 

Түүнчлэн ийн орон сууцны эрэлт ихэсч буй энэ үед барилгынхан үнэ ханшаа нэмээд байгаа нь иргэдийн хувьд хүндрэл бий болгоод байгаа аж. Арай хийж зээлээр орон сууцтай болох гэтэл үнэ ханш нь огцом нэмэгдчихэнэ. Барилгын материалын үнэ ханш нэмэгдээгүй байхад орон сууцных ямар учраас нэмэгдэв хэмээн гайхах нэгэн бий.

 

Тэгвэл энэ талаар тодруулбал:  Монголбанк, арилжааны банкуудтай хамтран ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрэлтийг нэмэгдүүлснээс хойш орон сууцны үнэ өсөх хандлагатай байгаа юм байна. Сүүлийн 14 сарын хугацаанд орон сууцны үнэ 33 хувиар өссөн гэх судалгааг мэргэжлийн байгууллагаас гаргасан. Орон сууцны үнэ ийнхүү өсөхөд нийлүүлэлтээс давсан эрэлтийн хүчин зүйл нөлөөлсөн гэж буй. Гэхдээ бодит байдалд эрэлт үнэхээр их байна уу, үгүй юу гэдгийг тогтоох шаардлага гарч ирж байгаа юм.

 

Улмаар эрэлтийг зөв тодорхойлсноор орон сууцны үнэ үнэхээр үндэслэлтэй өсөж байна уу, үгүй юу гэдгийг мэргэжлийн байгууллагууд Барилга, хот байгуулалтын яамтай хамтран тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр үнэ ханш нэмэгдээд байгаа шалтгаан болоод цаашид хэрхэн өөрчлөгдөх нь тодорхой болох аж. Үүнээс гадна “Буянт-Ухаа1” хороололд сугалаагаар орон сууц худалдан авах эрхтэй 1540 иргэний 1233 нь байраа сонгосон байна. Харин иргэдийн байрны урьдчилгаа 30 хувиа төлөх хугацаа энэ сарын 25-ны өдрөөр дуусгавар болох аж. Заагдсан хугацаанд орон сууцаа сонгон урьдчилгаа төлбөрөө төлөөгүй иргэдийн орон сууцны эрх  холбогдох журмын дагуу цуцлагдах болохыг мэдэгджээ.

 

Захиалагчдын буцаагдсан орон сууцыг сугалаагаар эрх хожоогүй иргэдийн дунд бүлэг тус бүр дээр дахин сугалаа явуулах аж. Ийн орон сууцны эрэлт өссөн энэ үед зээлийн хэрэгжүүлэлт сайн байгаа гэхэд болхоор байгаа ба цаашид энэхүү зээл үргэлжилсэнээр гэр хорооллын айл өрхийн тоо буурч агаарын бохирдол болоод хөрсний бохирдлоос бүрэн ангижрах болможтой юм. Мөн энэ нь Нийслэлийн өнгө үзэмжид ч нөлөөлөх учиртай. Хамгийн гол нь үнэ ханшний асуудлыг шийдэж өгөн аль болох нэмэхгүй байх нь иргэдэд орон сууцтай болоход нь түлхэц болох учиртай.

 

Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ хэмээн ярьсаар байгаа ч өнөөдөр уг хөтөлбөр хэрэгжиж байгаа нь харагдахгүй байна. Нэг ажил эхэлсэн бол түүнийхээ төгсгөлийг харах хэрэгтэй. Тэгэхгүйгээр ажил эхлэх тэр үед зогсох нь тийм ч сайн зүйл биш. Тиймээс энэхүү орон сууцжулах хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хэрэгтэй байгаа юм.

Ч.Гэрэлтуяа

Эх сурвалж: www.undesten.mn


URL:

Сэтгэгдэл бичих