Н.Алтанхуягт “Рио Тинто”-гоос захидлын хариу иржээ

1397460009_1_1380157034   “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн аян” хэмээх амь тариа хийж насаа хоргоосон Засгийн газар цаг хугацаа явах тусам ямар ч нөхцлөөр хамаагүй гаднаас мөнгө оруулж ирэхээр улайрч суугаа нь илт харагдаж байна. УИХ-аар “Өрийн удирдлагын тухай хууль”-ийг хэлэлцэж байж сая Монгол Улс өрийнхөө хэмжээг нэмэх учиртай.
Гэтэл УИХ дахь нам эвслийн бүлэглэлүүд өр нэмэхийн эсрэг байр суурь илэрхийлж байгаа учраас энэ нь боломжгүй зүйл. Тэгэхээр эрх баригчид нууцаар мөнгө оруулж ирэх гэрээ хэлцэл хийж байгаа тухай ч эх сурвалж дуулгаж л байсан. Энэ бол үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд туйлын халгаатай зүйл. Харин ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар нууц мөнгөө хөөцөлдөхийн зэрэгцээ манай Засгийн газар “Рио Тинто”-д буулт хийчихсэн бололтой. Тодруулбал, тэдний хэлсэн үгээр ажиллаж баялагаа өнөөх л үнэгүй шахам өгөх гэрээ хэлцэл явагдах гэж байна.
       Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Рио Тинто”-гийн захирал Сам Уолш   гэгчид явуулсан захиа зарим мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Түүнд шууд бус утгаараа Засгийн газар бууж өгөөд зогсохгүй “Та нарын бүх нөхцлийг зөвшөөрье, ТЭЗҮ энэ тэрээ ч дараа нь болъё, та нар авах гэж байгаа зээлээрээ юу хийх бараг тэр жагсаалтаа гаргаад өгвөл бид бүгдийг нь зөвшөөрч байна. Ерөөсөө ажлыг  нэн даруй эхлүүлье” гэсэн утга бий. Харин нөгөө талаас  Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүсэлт, буултыг хүлээж авахгүй гүрийж байгаа юм. Үүгээр ч зогсохгүй ажлаа хойшлуулж, тэр байтугай үйл ажиллагаагаа хумих бодлого явуулж байна.  Шууд утгаараа бол энэ төсөлд манай оролцоо гэх юм бараг байхгүйтэй адил юм. “Рио Тинто”-гоос бараг 100 хувь хамаарч байх шиг.
Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол Ерөнхий сайдын эл захидлын хариу “Рио Тинто”-гоос ирсэн бололтой. Гэхдээ “Рио Тинто”-гийн захирал Сам Уолш  та бүхний хүсэлтийг харгалзан үзлээ. Гэтэл танай Засгийн газарт, тэр тусмаа Ууул уурхайн салбарыг Д.Ганхуяг сайд тэргүүлдэг. Тэр хүн бол Оуютолгойн одоо байгаа гэрээг эсэргүүцдэг. Тэгэхээр таны энэ гэрээний нөхцөл ч биелэгдэхгүй гэсэн үг. Нөгөө талаар танай Засгийн газарт энэ гэрээний эсрэг байр суурь илэрхийлдэг олон сайд бий. Парламентад ч олон гишүүн бий. Ядахад салбарын сайд нь Д.Ганхуяг шүү гэсэн утга бүхий захидлын хариу ирсэн тухай албан бус мэдээлэл бий. Тодотговол, тэд Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандаж, Уул уурхайн сайдаа суудлаас нь буулга. Тэгвэл нааштай хариу өгч болох юм гэсэн утга бүхий захидал ирүүлсэн хэрэг.
Ерөнхий сайдын бичсэн захидал, түүнд “Рио Тинто”-гоос ирсэн хариу гээд агуулгыг нь харвал шууд л улс үндэстнээ мөхөөх, хоослох тийм л зүйл гэдэг нь илт. Учир нь суудалдаа улайрч буй Засгийн газар ямар ч аргаар хамаагүй мөнгө оруулж ирэх нь тэргүүн үүрэг болоод байгаа юм. Хэрвээ эх сурвалжийн энэ мэдээлэл 100 хувь баттай бол Монгол Улс туйлын хүнд байдалд орчихоод байгаа хэрэг. “Рио Тинто”-д Оюутолгойгоо зүгээр шахам өгөх гэж байна гэсэн үг.

А.Гал

URL:

Сэтгэгдэл бичих