ЭЕШ-уудыг тойрсон асуудлууд

гээНийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагчид нийслэлийн зургаан дүүрэгт болсон ерөнхий шалгалтын үйл явцыг шалгахад нэлээдгүй зөрчил илэрчээ. Тухайлбал, Энх-Орчлон дээд сургууль дээр шалгалтыг цайны газрын зааланд авч байсан бол Политехникийн коллеж дээр шалгалтын үед хүүхдийн дээрээс салхивч унаж, шил нь хагарч, хүүхдийн гар зүссэн байна. Мөн Улаанбаатар-Эрдэм дээд сургууль дээр материалууд дутуу ирсэн, Хөдөө аж ахуйн их сургууль дээр шалгалтын материалыг тогтоол, протокол, лацгүй ирүүлснээс гадна нэг сурагч ахыгаа өөрийнхөө оронд шалгалтад оруулж байгаад баригдсан байна.

Мөн сургууль, эцэг эхийн хайхрамжгүйгээс шалгалт өгөх дээд сургуулийн байрыг тодорхой хэлж өгөөгүйгээс хүүхдүүд төөрч будилах, материалаа дутуу бүрдүүлж ирснээс шалгалтаасаа хоцрох үзэгдэл нэлээдгүй гарчээ. Ерөнхий шалгалтын монгол хэл, бичгийн хичээлийн шалгалтад нийслэлийн зургаан дүүргээс 400 гаруй төгсөгч шалгалтдаа шалтгаангүйгээр ирээгүй байна. Боловсролын үнэлгээний төвөөс шалгалтыг сургалтын зориулалтын гэрэлтүүлэг, агааржуулагчтай, эрүүл, аюулгүй байдлыг хангасан танхимд зохион байгуулах шаардлагатайг сургуулиудын удирдлагуудад сануулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих