Гэр нь шатаж байхад ноход эздээ сэрээж, амийг нь аварчээ

нэгСонгинохайрхан дүүргийн 26-р хороонд гэр нь шатаж байхад, ноход унтаж байсан эздээ сэрээж амийг нь аварчээ.

Ингээд тэдний эзэн болох Ц.Энх-Эрдэнэ охинтой болсон явдлын талаар цөөн хором ярилцлаа.

85828

Ноходоо танилцуулаач. Ямар үүлдрийн, хэдэн настай ноход вэ?
-Спаниель үүлдрийн нохойг маань Оскар гэдэг, 9 сартай. Мишка маань блонк үүлдрийнх, дөрвөн сартай.

- Тэр өдөр яг юу болсон юм бэ?
- Өчигдөр шөнө би хоёр нохойгоо дагуулаад өвөөгийндөө хоносон юм. Гэтэл энэ хоёр маань өмнө ерөөсөө гаргаж байгаагүйгээр аашилж хуцаж орилоод, шөнө дунд хөнжил татаж сэрээх гэж оролдон, гарнаас зөөлөн хазаад байсан. Би тэднийг гадаа гарах гээд л ингэж байна гэж бодон жаахан төвөгшөөгөөд тоогоогүй юм. Гэтэл  хоолой гашуун оргиод сэртэл гэр дүүрэн утаа, босоод гадагшаа хартал хажуу айлын хашаа шатаад, манай хашааны тал нь гал авалзаад, бас өвөөгийн байшин шатаад эхэлчихсэн байсан.

-Хэдэн цагийн үед болсон бэ?
- Энэ явдал шөнө 4 цагийн орчим болсон. Бид гал унтраах албанд дуудлага өгөөд иртэл нь галыг багасгаж чадсан. Миний хоёр нохой олон хүний амийг аварлаа. Тэднээрээ үнэхээр их бахархаж байна. Тэд байгаагүй бол яах ч байсан юм билээ. Нохой гэдэг муухан хүнээс ухаантай амьтан юм.

- Гэрт хэдэн хүн байсан бэ?
- Тухайн үед би, миний хоёр дүү, өвөө эмээ, эгч маань нялх хүүхэдтэйгээ, бас хажуу айлд гурван хүн байсан. Оскар, Мишка маань арван хүний амийг аварсан.

- Өмнө нь бас үүнтэй төстэй ч юм уу, ухаантайгаа илтгэсэн явдал тохиолдож байв уу.
- Бид Мишкагаа алдаад сар гаруйн дараа олсон. Алга болох үед нь зөндөө хайсан боловч олдоогүй. Гэтэл ээж маань гэрийнхээ гадна машинтай явж байтал хажууд нь нэг халтар нохой машиныг нь дагаад гүйгээд байсан гэсэн. Ээж буугаад сайн хартал Мишка байсан гэсэн. Ээж уйлаад, Мишка ч мөн уйлж байгаа юм шиг гаслаад бөөн юм болсон гэсэн.

-Олон хүний амийг аварсан нохдоо яаж урамшуулах гэж байна?
-Дуртай хоолыг нь хийж өгч, ханатал нь эрхлүүлж баярлуулна даа. Бас бөмбөгөнд их дуртай болохоор хоёуланд нь шинэ бөмбөг авч өгнө өө.

nohod 2

 

Ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих