Найзыгаа хөнөөгөөд зугтжээ

хутгаӨнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад 118 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдсэний 84-ийг нь илрүүлэн ажилласан байна. Үүнээс хулгайлах төрлийн гэмт хэрэг 38, танхайрах төрлийн гэмт хэрэг 17 бүртгэгджээ. Мөн хүний амь нас хохирсон нэг хэрэг гарсан байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн IX хороонд оршин суух 30 настай С-ийг түүний найз болох 34 настай Б гэгч нь согтуурсан үедээ маргалдан цээжинд нь мэсний зүйлээр хүнд гэмтэл учруулж амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтаасан байсан байна. Энэхүү хэргийг түргэн шуурхай ажиллаж илрүүлж, СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа аж.

 

Н.АЛТ /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих