Залилангийн хэргээр 12 жил эрэн сурвалжлагдсан эмээг саатуулжээ
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид 12 жил эрэн сурвалжлагдаж байсан эмээг олж баривчилж, хэргийг нь сэргээн шалгаж эхэлжээ. Тэрээр залилангийн хэргээр шалгагдаж байх явцдаа оргон зугтаасан юм байна. Тус хэрэг нь Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байх үед сэжигтэн оргож, эрүүгийн хэргийг нь түдгэлзүүлсэн байжээ.
НИЙСЛЭЛ ТАЙМС
URL: