Бухимдал

stress_signalsЯмар нэгэн бэрхшээл тохиолдоход бухимдахгүй байж сурах л сайхан амьдралыг бидэнд ойртуулдаг. Зарим хүмүүс яагаад тайван амгалан, сайхан амьдардаг вэ? Тэдэнд хэзээ ч бухимдуулах зүйл гарч ирдэггүй гэвэл эндүүрэл. Хамгийн гол нь тэд бухимдаж ухаанаа хагас болгодоггүй, гарах гарцыг хурдан олсон байдаг.

Хүн бухимдах үед биеийн цусны эргэлт огцом өөрчлөгдөж тархи цусаар дутаж ухаан санаа саруул биш болдог. Ингээд ирсэн бэрхшээл зовлон дээрээ бид бухимдал нэмээд хүндрүүлчихдэг. Тиймээс бид аливаа бэрхшээл зовлонг сэтгэлдээ хэт ойрхон хүлээн авч гутралд орвол ирсэн зовлонгоо бүр удаан өөртөө байлгах болдог.

Тэгэхээр аливаа зовлон бэрхшээлийг өнгөц хүлээн авч, болоод өнгөрсөн зүйл, цаг хугацааг уурлаж бухимдсанаар буцаах аргагүй гэдгийг сайтар ойлгож өөрийгөө хурдан тайвшруул. Ингэж ухаанаа саруул байлгаж гарах гарцыг түргэн сүвэгчлэх, хүндрэлийг гарз багатай давахад ухаанаа гүйлгэх хэрэгтэй.

Тэгээд ч та сөргөлдөхгүй бол цаад хүн дараа нь маш ихээр гэмшдэг. Сэтгэл санаа аль болох хурдан амар амгалан болох тусам бид аз жаргалтай байх болно. Жишээ нь таны хүүхэд муу дүн авлаа гэж бодъё. Түүнд орилж хашгичиж хэлснээр тэр муу дүн буцаад явчихгүй, маргааш шууд онц авахг/й, хичээлийг нь ойлготол заах гэж та ч махаа идэх хэрэггүй.

Уураа хурдан даран тайвширч, эрүүл саруул ухаанаар хичээлээ ойлгохгүй байгаа цаад учир шалтгааныг нь олох хэрэгтэй. Хүүхдийн хичээл бүрийг нь эцэг эх заах ямар ч боломжгүй. Тиймээс таны хүүхэд л хичээлдээ анхааралтай суугаад ойлгож өөрөө даалгавраа хийх ёстой. Хичээлээ ойлгоход нь юу саад болж байгааг мэдэх нь чухал.

Даалгаврыг нь хийлцэх биш, хүүхэдтэйгээ хамт байхдаа үнийг хөгжүүлж ойлгоц, анхаарал сайтай болгох л чухал юм. Анхаарал төвлөрөлт болон ойлгоцыг хичээлээр биш өөрийнх нь дур сонирхолтой зүйл дээр түшиглэж сайжруулдаг. Жишээ нь үлэг гүрвэлийн тухай сонирхож байвал музей үзэх, хүүхэлдэйн болон баримтат кино үзүүлэх, сонирхолтой мэдээлэл олоод ярьж өгөх гэх мэтээр хөгжүүлдэг. Хүүхдийн хөгжсөн тархи өөрөө хичээлээ ойлгоод ирдэг.


URL:

Сэтгэгдэл бичих