ДАРХАНЫ ЗАСАГ ДАРГА Н.НАСАНБАТЫН ЭРГЭЖ БУЦСАН ШИЙДВЭР ХОНГОРТ ТОМ ХЭРҮҮЛ ТАРИЛАА

07- (1)-Хонгор сумын Засаг дарга Н Лхагвасүрэн иргэдийн нэр барьж газрын дээрэм, сонгуулийн шоу хийж байна-
Ургамал газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн /УГТСЭШХ/ гэж Монголд ганцхан байгууллага бий.
Тус хүрээлэн 1979 оноос хойш Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 1300 га тариалангийн газар эзэмшиж буй бөгөөд тэндээ Монгол Улсьш хэмжээнд үр тарианы элит үрийн хэрэщээг хангах,  тариалангийн технологийг боловсронгуй болгох чиглэлээр эрдэм шинжилгээ, сорилт туршилтын ажил тасралтгүй явуулж ирсэн.

Энэ хугацаанд тус хүрээлэнд гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүн чамгүй амжилттай гарч Монгол орны үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний үйлдвэрлэлийн 40-70 гаруй хувьд эрдэмтэн судлаачдын судалж, бүтээсэн сортуудыг тариалж, тариалангийн хөрс хамгаалах, уринш боловсруулах, таримлыг тариалах, бордох зэрэг технологиудыг 100 хувь үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байдаг юм. Гэтэл Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга Н.Лхагвасүрэн 2013 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр гаргасан 203 тоот захирамжаараа УГТСЭШХ-гийн эзэмшлийн судалгаа шинжилгээ, элит үр үржүүлгийн зориулалттай 1227,95 га газрыг хураах шийдвэр гаргачихжээ.

Уг нь тус хүрээлэнгийн зүгээс хууль зөрчсөн ямар ч үйлдэл гаргаагүй. Хуулийн дагуу төлбөрөө цагт нь төлж, гэрээний дагуу ашиглаж байсан хэрнээ чухам юу нь Засаг даргад таалагдаагүйгээс ийн газраа хураалгахад хүрснээ. ойлгохгүй байгаа аж. Тэд газрын төлбөр төлсөн санхүүгийн баримтууд, газар эзэмшиж ашиглах гэрээ бусад холбогдох баримтууд гээд хэрэгтэй гэсэн бүхнээ ном журмынх нь дагуу бүрдүүлж баталгаажуулаад Хонгор сумын ИТХ болон Засаг даргад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хоёр ч удаа, 2014 он гарсаар нэг биш удаа хандсан ч хад мөргөх адил болж буй юм байна.

Захирамж гаргаж газрыг нь хураана хэмээн хатуурхсан Засаг дарга Н.Лхагвасүрэн “Би улстөрч хүн, тийм болохоор ард иргэдэд өгсөн амлалтаа ямар ч хамаагүй аргаар биелүүлэх ёстой. Тэр хүрээлэнд энэ газар нь хэрэгтэй юм бол улс нь буцаагаад худалдаад аваад өгнө биз, манай сумын иргэд мөнгөтэй болно” хэмээн ичих ч үгүй хэлж суух юм гэнэ. Улсын хэмжээний судалгаа шинжилгээний том хүрээлэнгийн газрыг булааж сумын иргэдэд тарааж өгснөөр өөрийнхөө нэр хүндийг өсгөнө хэмээн тооцоолох энэ эрхэм өөрийгөө том улстөрч болсон хэмээн эндүүрч төрийн мэдлийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс хөл гараа дүрэн хэрээсээ хэтэрсэн үйлдэл хийж буйг нь энэ төрийн эмгэнэл гэхээс өөрөөр яаж нэрлэх билээ.

Сумын цөөн иргэдэд газар олгож, амьжиргааг нь дээшлүүлсэн нэр зүүж ардын баатрын дүрээр албан тушаалын дараагийн нүүдлийг хийхээр улайран зүтгэж байгаа Н.Лхагвасүрэн өмнө нь Хонгорт цианидын гамшгииг тарихад багагүй үүрэг гүйцэтгэж үүнийхээ хариуд шүүхийн хаалга татаад амжсан нэгэн. Энэ балаг нь бүрэн арилж, гамшгийн хор хохирол бүтэн нлааршаагүй    байтал сумын засаг даргын албан тушаалдаа эрдэн улсын үрийн нөөцийг бүрдүүлдэг цорын ганц хүрээлэнгийн газрыг ичгүүргүйгээр булааж, Монгол Улсын хүнсний улаан буудайн үрийн хангамжийг бүрэн тасалж, монгол хүнийг хоолгүй, Монгол Улсыг хүнсний нөөцгүй болгохоор шийджээ,

Газрын маргаантай асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор чухам хаана хаана хандсан тухай тус хүрээлэнгийнхнээс тодруулахад “Бид 2013 оны арваннэгдүгээр сарын 14-нөөс хойш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Ерөнхий сайдын ажлын алба, БШУЯ, ҮХААЯ, ГХГЗЗГ, Дархан-Уул аймгийн болон Хонгор сумын ИТХ, ЗДТГ-т гээд болох бүхий л газарт нь хандсан. Үүний үр дүнд ҮХААЯ, Дархан-Уул аймгийн ИТХ, ЗДТГ- аас томилогдсон гурван ч ажлын хэсэг тус тусдаа ажиллаж Хонгор хууль зөрчсөн гэдгииг тогтоож албан ёсны дүгнэлтүүд гаргасан.

Мөн Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас манай хүрээлэнгийн эзэмшлийн газрыг үндэслэлгүйгээр хураасан хэмээн үзэж, Газрын тухай хуулийн 16 зүйлийн 16.1.5-д заасны дагуу Ургамал газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, туршилтын талбайг улсын тусгай хэрэгцээнд авах хэмжилт, солбицолжуулах ажлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн гүйцэтгэж байгаа” хэмээн тайлбарласан юм.

Түүнээс гадна Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргын өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр Хонгор сумын иргэдэд газар хуваарилсан сум, багийн ИТХ-ын тогтоолын дугаар зөрүүтэй, холбогдох хууль, тогтоомжийн олон заалтыг зөрчсөн, бичиг баримтын бүрдэл дутуу, мөн аймгийн Газрын нэгдмэл сангийн бүртгэлд Улсын тусгай хэрэщээний газрын санд бүртгэлтэй байсан тус хүрээлэнгийн 1227,9 га газрыг 2014 оны сум, аймгийн газар зохион байгуулах төлөвлөгөөг өөрчилж танилцуулсан зэрэг ноцтой зөрчлүүд байгааг илрүүлж үүнийг залруулах нь зүйтэй хэмээн тогтоожээ. Албаныхны дүгнэлт үүгээр дуусаагүй. ҮХААЯ-наас томилогдсон ажлын хэсэг Хонгор сумын Засаг дарга Н.Лхагвасүрэн хүрээлэнгийн газрыг хууль эрх зүйн ямарч үндэслэлгүйгээр хураасан бөгөөд газрыг иргэдэд олгосон эзэмшүүлсэн үйлдэл нь мөн л хууль зөрчсөн болохыг тогтоосон байдаг.

Ийм дүгнэлт шат шатны төрийн байгууллагуудаас гарсны дагуу болон УИХ-ын Байнгын хороод холбогдох яамнаас ирүүлсэн албан тоотыг үндэслэн Дархан-Уул аймгийн Засаг дарга Н.Насанбат 2014 оны тавдугаар сарын 23-нд гаргасан 258,259 тоот захирамжуудаар Хонгор сумын Засаг даргын хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгосон юм билээ.

Асуудал үүгээр дуусч хуулийн дагуу эзэмшиж буй газартаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэсэн итгэлтэй байсан УГТСЭШХ-гийн захиргаа эзэмшлийн газруудаа сэргээн баталгаажуулахаар Хонгор сумын удирдлагуудад хандсан ч өнөөг хүртэл шийдвэрлэж өгөхгүй байгаа аж.

Гэтэл хамгийн хачирхалтай нь Дархан-Уул аймгийн Засаг дарга Н.Насанбат 258, 259 тоот захирамжаа гарын үсэг зурж баталгаажуулснаасаа ердөө хорь хоногийн дараа хүчингүй болгочихож. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагуудын гаргасан дүгнэлтийг ч үл тоон Хонгорын Засаг даргын хууль зөрчиж гаргасан захирамжийг хүчинтэй хэмээн энэ сарын 13-нд баталгаажуулж өгсөн байна.

Гаргасан шийдвэрээсээ гэнэт буцаж өмнө гаргасан захирамжаа хүчингүй болгоход хүрсний цаана томоохон эрх ашиг, газрын луйвар хуйвалдаан байгаа талаар тодорхой мэдээлэл ч бий гэж байна билээ. Монгол орны газар тариалангийн салбарын эрх ашгаас сумын Засаг даргын иргэддээ нэр хүнд олох гэсэн явуургүй үйлдлийг илүүд үзсэн аймгийн Засаг дарга Н.Насанбатын шийдвэрээс болж улсын захиалгатай ШУТ-ийн төслийн ажлууд, ҮХААЯ-ны захиалгаар улаан буудайн нутагшсан сортын 340 тн элит үр үйлдвэрлэж улсын үрийн нөөцөд нийлүүлэх гэрээт ажил болон бусад байгууллагуудтай хэрэгжүүлж байгаа гадаад, дотоодын олон төсөл, арга хэмжээ тасалдах, ургац алдах цаашилбал Монгол Улсын хүнсний буудайн үйлдвэрлэлд ноцтой хор хохирол учруулах болоод буй юм байна.

Хамгийн харамсалтай нь УИХ, яам, агентлагийн дүгнэлтийг үл ойшоон дураараа авирладаг Хонгор сумын задарсан засаг ноёныг аймгийн Засаг дарга төдийгүй аймгийнх нь МАН-ын хорооны тэргүүлэгчид ч дийлэхээ больсон. Улмаар түүний гар хөл болж аймгийн Засаг даргын захирамжийг цуцлуулах хүртэл арга хэмжээ авч байгаа нь МАН-ын ирэх сонгуулийн бэлтгэл Дархан-Уул аймагт газрын луйвраар эхэлж байгаа бололтой.

Засаг дарга нарын тарьсан газрын маргаанаас болж Хонгор сумынхан хүрээлэнгийн ажилтнуудын хооронд үл ойлголцол үүсч, хэрүүл маргаан гарч, эдийн засгийн хувьд ихээхэн хохирол амссан төдийгүй цаашдаа байдал илүү хурцдах нөхцөл үүсээд байхад ч иргэдийнхээ дунд яс хаяж эвдрэлцүүлж, муудалцуулсан Засаг дарга нар юу ч болоогүй мэт байна.

Үүссэн нөхцөл байдлаас болж тус хүрээлэнгийн хамт олон өөрийн эзэмшлийн газар, буудай, бусад үр тарианы элит үрийн болон тариалангийн туршилт сорилтын талбайнуудыг орон нутгийн иргэдийн дайралтаас хамгаалах буруу шийдвэрийнх нь төлөө орон нутгийн удирдлагуудыг шүүхэд өгөх зэргээр тэмцэхээр шийджээ. Ингэхээс өөр аргагүй бөгөөд тариалангийн зориулалттай улсын тусгай хэрэгцээний газрыг хурааж жижиглэн хувааж иргэдэд хуваарилах нь цаашид тухайн талбайд цэвэр сортын үр үржүүлэх, судалгааны томоохон туршилтууд гүйцэтгэх ямарч боломжгүй болох юм гэдгийг үүнээс өөр аргаар аймаг, сум хариуцсан засаг ноёдод ойлгуулах боломжгүй хойно.

 

Б.ХАЛИУН /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих