Сексийн харьцаа гэдэг маш эмзэг зүйл
-Ижил хүйсийнхээ хүний талаар бодох аль эсвэл секс хийж байгаа мэт дүр зураг зэрвэсхэн орж ирэхийг гаж чиг хандлага хэмээн үздэг. Энэ дүр зураг нь гол төлөв сексийн өмнөх энхрийлэл дутагдсанаас, партнёр нь ажилдаа хурдан ордог болон хийдгээс болж толгойд нь иймэрхүү зүйл орж ирэхэд хүргэдэг байна.
Нэн ялангуяа эмэгтэй хүнд энэ шинж тэмдэг нь давуу илэрдэг аж. Учир нь эмэгтэй хүмүүс хоёр биенийгээ ойлгохдоо сайн байдаг төдийгүй ямар ч саад хоригийг даван туулж гарч ирэх нь эр хүнээс илүү эмэгтэй хүнд илүү хялбар байдаг гэнэ. Тухайлбал наад захын энгийн жишээнээс дурьдахад: Эмэгтэй хүмүүс уулзах үедээ бие биенээ тэвэрч аван үнсэх, хамаагүй хувцсаа сольж өмсөж үзэх гэх мэт сэтгэл хөдлөлөө нууж хаагаад байдаггүй.
Түүнчлэн эрэгтэй хүнээс ялгагдах нэг онцлог нь ижил хүйсийнхээ хүнтэй холбоо тогтоолоо гээд эмэгтэй хүн байхаа болихоос айдаггүй ба эрэгтэй хүнтэй харьцахад энэ нь нөлөөлдөггүй гэж үздэг аж.
-Сексийн туршлагагүйгээсээ болоод өөрийн сайн эр хүнээ алдахаас зарим нэг эмэгтэйчүүд маань айдаг. Үүнээсээ болоод өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдаж улмаар дотроо зовж шаналдаг. Энэ маш буруу зүйл юм. Харин үүнийхээ оронд өөрийгөө бэлдэж дотоод сэтгэлээ нээж өгөх хэрэгтэй. Бүх зүйл таны санаснаар болохгүй байгаа ч гэсэн хэсэг хугацаа өнгөрсний дараагаар аяндаа тохироо нь бүрдэж өөрийн гэсэн арга барилтай болох болно. Энэ бүхэнд мэдээж хэрэг цаг хугацааны асуудал шаардлагатай болно шүү дээ.
-Сексийн асуудлыг шийдэхдээ зэмлэхээс татгалзах хэрэгтэй. Харин оронд нь итгэлтэй хөрсийг суулгаж өгөх нь чухал. Секс хийж байх явцдаа “Хайрт минь надад туслаач, надад чиний энхрийлэл, тэвчээр хэрэгтэй байна” хэмээн эелдэгхэн хэлэх. Хар хүү чинь татгалзахгүй нь лавтай. Учир нь ямар ч эр хүн өөрийгөө авъяастай амраг хэмээн боддог тул хичээх болно.
-Эмэгтэй хүн гэдэг яг л эмзэг сарнай гэсэн үг. Та хайртай бүсгүйтэйгээ сексийн харьцаа хараахан үүсгэж амжаагүй бол түүний итгэлийг нь алдах зүйл хийхгүй байхыг хичээгээрэй. Учир нь тэд араар нь тавьж хуурсан ямар ч эр хүнийг уучлах нь битгий хэл ор дэрний ажил хийхээс шууд л татгалздаг ажээ.
URL: