Залуус их бүтээн байгуулалт, үндэсний хөрөнгө оруулалттай танилцлаа
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж бүтээн байгуулалттай танилцах ээлжит аялалаа энэ сарын 13-15-ны хооронд зохион байгууллаа. Энэ удаад үндэсний бүтээн байгуулалт, үндэсний хөрөнгө оруулалтыг сурталчилах зорилгоор Сэлэнгэ аймгийн Сайхан суманд орших Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ны хуурай аргын цементийн үйлдвэртэй залуучуудыг танилцуулсан юм.
Төрийн өмчит компанид үндэсний хөрөнгө оруулагч болох “Бейзмент” ХХК, Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк, Хөгжлийн банк зэрэг үндэсний санхүүжүүлэгч нар хамтран ажиллаж нийт 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулж төр, хувийн хэвшлийн хамтран ажилласан хамгийн сайн жишээ болсон Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ны жилд үйлдвэрийн өргөтгөл – шинэ технологийн хуурай аргаар жилд НЭГ САЯ ТОНН ЦЕМЕНТ, 65 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэртэй танилцах аялал нь аяллын багийнханд бахархан сэтгэл, сайхан дурсамжийг үлдээсэн үр дүнтэй аялал болсон байна.
Залуучуудын Хөдөлмөрийн төв биржийн санаачлан зохион байгуулсан бүтээн байгуулалттай танилцах аялалыг дэмжиж хамтран ажилласан Хөтөлийн “Цемент Шохой” ХК болон үндэсний хөрөнгө оруулагч “Бэйзмент” ХХК-ны удирдлагууд болон нийт хамт олонд залуучууд талархсанаа илэрхийллээ.
URL: