Төрийн орон сууцны корпорацид газар эзэмших эрх олголоо

03.19dНийслэлийн Засаг даргын “Газар эзэмших эрх олгох тухай” А/483 дугаар захирамжаар төрөөс хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогын хүрээнд Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэхэд зориулж нийслэлийн нутаг дэвсгэрт “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГазрын байршлыг тогтоож, газар эзэмших эрх болголоо. Үүнд:

-Хан уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Иргэний нисэхийн урд талд байршуулан 2,0 га газар; 15,0 га газар;

-Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Спорт цогцолборын урд талд байршуулан 3,65 га газар;

-Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Морингийн гэр хорооллын  замын урд талд байршуулан 50,0 га газрыг тус тус орон сууцны цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олголоо.
Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшигчтэй холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо. Дээрх захирамжийн хэрэгжилтэд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат хяналт тавьж ажиллана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих