Сурах бичгийн тендерийн буянаар “BERD” Монголд
Адтай одтой, самбаатай гэхэд “Мөнхийн үсэг” ХХК, “Адмон” ХХК-ийг яаж гүйцэхэв дээ. Олдохгүй, биелэхгүй, болохгүй байхгүй бүхнийг биелүүлэгч “БЭРД” нь тендерийн буянаар Монголд иржээ. Ард түмэн мэдээгүй сонсоогүй байхад нэлээд сүйхээтэй, сүрхий өсөх ирээдүйтэй гэгдэх болсон БШУЯ-ны төрийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэтэй уулзаж амжсан байх магадлал өндөр хувьтай байна гэж хүмүүс сэрдэж хардаж байгаа бололтой. Л.Гантөмөр сайдыг ажил албандаа дарагдаж, өрөөнөөсөө гадаалж амжаагүй байхад нь аль хэдийнэ гайхамшгийг мандуулж яваа сурагтай.
Ардчилсан төрийн минь буян, шинэчлэлийн Засгийн газар, БШУЯ-наас зарласан СБ-2014/020-050 дугаар бүхий “Сургалтын шинэчилсэн хөтөлбөрөөр шинээр зохиогдсон I-V ангийн сурах бичиг, багшийн номыг хэвлэн нийлүүлэх тухай” тендерт Монголын 18 хэвлэлийн компани оролцсоноос “Адмон”, “Мөнхийн үсэг” хоёрхон компанид хувь хүртээж бусад 16-г сураггүй орхижээ. Арга ч үгүй байх манайхан ам султай үгс сонсоод л зарлачихна. “БЭРД” иржээ гэвэл бөөн үзэлцээн тулаан болно. Монголын хүн ам юу ч болохгүй, энэнд орвол Хятад улс хүн ам ихтэй тул түншээ тийшээ хайх нь зөв гэж хаширласан бололтой. Энэхүү нийтлэл уншсан азтай уншигч Та эртхэн “БЭРД”-тэй уулзаж дугаар авахгүй л бол олдохгүй, тэр ч байтугай уулзаж амжихгүй ч байж мэднэ. Төр хамгаалалтдаа авчих ч юм уу? Төрийн нарийн бичгийн дарга урагшаа аваад явчих ч юм уу? Яаж мэдэх вэ, Та яарагтун. Бодит жишээг болгооно уу. Тендер нь нийт 32 багцтай, 98 нэрийн, 1,686081 ш ё, багшийн номыг хэвлэж, улс орон даяар түгээж боловсролын байгууллагуудад хүргэх нөхцөлтэй.
Энэхүү тендерийн таван багц буюу 274989 сурах бичгийг “Адмон” ХХК, үлдсэн 27 багц буюу 1,441,092 сурах бичгийг “Мөнхийн үсэг” ХХК-аар хэвлүүлэхээр болсон нь бодит амьдралд хэрэгжих ямар ч үндэслэлгүй бөгөөд цорын ганц “БЭРД” л биелүүлэх боломжтой. Бас ч болоогүй ээ. Тендерийн техникийн тодорхойлолтын дагуу “…Номын блокийг 16-24 нүүрээр дэвтэрлэж, 8-12 хатгалтаар оёж халуун цавуун бэхэлгээгээр бэхэлнэ.” гэж заасны дээр зарим сурах бичгүүд цөм цомогтой хэвлэнэ. “Мөнхийн үсэг ХХК-д өгсөн 27 багц, нийт 1,441,092 сурах бичгийг хэвлэж, түгээх, ажлын хугацаа ердөө 45 хоног. Хар ухаанаар бодоход ямар ч захиалга авахгүйгээр өдөржин шөнөжин нүдээд Та ганцхан минутад 22 ширхэг сурах бичгийг бүрэн гараас гаргана гээд боддоо!.
Түүнчлэн “Адмон” ХХК-ийн авсан таван багц сурах бичгийн нийт 267342 CD-г 45 хоногт сурах бичигтэй хамт хэвлэнэ. Энэ бас л мөрөөдөл… Өнөөдөр Монголд үүнийг дангаараа хэвлэх хүчин чадалтай үйлдвэр нэг ч байхгүй, харин үүнийг зөвхөн “БЭРД” л биелүүлэх боломжтой. Харин тендерт оролцсон хэвлэлийн компануудад хүртээмтжэй хуваарилсан бол “БЭРД” хэрэггүй байх байсансан. Төр засаг нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ, зөвхөн Монголдоо хэвлэнэ гэдэг үлгэр яриад л…. Харин бодитоор харвал ийм л байна даа. 10-15 жилийн турш монгол ажилчдаа цалинтай орлоготой болгож, Монголдоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа сайжруулах, үндэсний мэргэжилтэй боловсон хүчнээ бэлтгэж Яамны захиалгат аливаа ажлыг цаг хугацаанд нь хийсээр ирсэн хэвлэлийн компануудын үйл ажиллагаа ийнхүү боомилогдсоор…
URL: