“Фортуна” Н.Батбаярыг огцоруулах асуудлыг маргааш хэлэлцэнэ

Н.БатбаярЗасгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Нямжавын Батбаярыг огцоруулах эсэхийг  өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч  түүний бие чилээрхсэн учраас асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсаар байсан. Нэгэнт хуулийн хугацаа нь дуусаад өнчөөн олон хоног өнгөрсөн болохоор түүнийг огцруулах эсэхийг маргаашийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.  Нямжавын Батбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас огцруулах асуудлыг МАН-ын бүлгийн зүгээс хоёр дахь удаагаа Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн өргөн барьж байгаа нь энэ юм.

Бие чилээрхсэн шалтгаанаар  өнгөрсөн долоо хоногт байнгын хороо, чуулганаас чөлөө авсан эрхэм сайдын бие тэнхээ нь  дээрдсэн  гэдгийг  “Чингис” зочид буудалд болж байгаа арга хэмжээнд үг хэлээд зогсож  байгаагаар баталж байгаа юм.  Тэгэхээр эрхэм сайдын  асуудлыг энэ долоо хоногт  хэлэлцэх нь баараггүй боллоо.

 

 

ӨГЛӨӨ.МН


URL:

Сэтгэгдэл бичих