Ерөнхий сайдын гомдол хүчингүй болов
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хуулийн байгууллагад гаргасан гомдол хүчингүй болжээ. Иргэн Т.Сайнжаргал, Б.Энхбаяр нар өнгөрсөн жил Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 50 тэрбум төгрөгийн багцаасаа 500 сая төгрөгийг зарцуулахдаа хууль зөрчин, зориулалтын бус эх үүсвэрийг санхүүжүүлсэн хэмээн мэдэгдсэн юм.
Хүүхэд багачуудын соён гэгээрэлд зориулсан “Эх хэлний эзэд” медиа хөтөлбөр, “Бумбардай” комикс цуврал ном бүтээх ажлуудын гүйцэтгэгчийг тендергүй сонгосон. Мөн ажил гүйцэтгэх чадамжгүйгээс гадна ашиг сонирхлын зөрчилтэй байгууллагууд байсан хэмээн мэдээлсэн.
Үүний хариуд Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэднийг нэр хүндэд нь халдсан гэж үзэж цагдаагийн байгууллагад хандаад байсан юм. Уг хэргийг саяхан Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас хянаж үзээд хэрэгсэхгүй болгожээ.
Б.ЗАЯА /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: