Ж.Занаа: Харамсалтай нь аймгийн засаг дарга нь хамраа ч цухуйлгасангүй
“Хөгжлийн төлөө-Хүчирхэг иргэд” чуулга уулзалтыг “Манлайлагч иргэд” ТББ-аас Дорноговь аймагт зохион байгуулсан байна. Уг чуулганд оролцоод ирсэн иргэдийн “Алянс” төвийн тэргүүн Ж.Занаа өөрийн байр сууриа фэйсбүүк хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, Ерөнхийлөгчийн зөвлөх “Нэг монгол” төслийн удирдагч Д.Энхбат, УИХ-ын гишүүн асан Одончимэд, Удирдлагын хөгжлийн академийн багш Жаргал болон миний бие хөгжлийн асуудлаарх олон сонирхолтой сэдвээр танилцуулга хийлээ. Харамсалтай нь аймгийн засаг дарга нь хамраа ч цухуйлгасангүй!!!
Иргэд нь идэвхи гаргаад байхад засаг төр нь ийм хойрго байгаад харамсаж л суулаа. Ардчилсан нам найман жил дараалан засаг барьж байгаа гэхэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх нэг ч арга хэмжээ аваагүй байна. Хамгаалах байргүй, судалгаанд хамрагдсан 900 шахам эмэгтэйчүүдийн 89 хувь нь гэртээ “Архины асуудалтай”, тэдний 25 хувь нь хүчирхийлэлд өртдөг гэж хариулжээ. Бас нэг сэтгэл зовоосон асуудал бол иргэний нийгмийн дотоод асуудалд төр оролцож, ТББ-н удирдлагыг өөрийн хүнээр тавьж будлиан тарьж байдаг байна” хэмээжээ.
Н.Батаа
uls.mn
URL: