Б.Гарамгайбаатарын компанийг шүүмжилсэн Б.Батзаяаг оролдох нь хэний эрх ашиг вэ

Улс төрд заримдаа хөгийн хөгийн үйл явдал тохиолдох нь бий. Сандал суудлын тохироог нэг өдрийн дотор хийж, нэг хоногийн хугацаанд хэдэн ч даргын суудал ганхаж, тэр хэрээрээ өнөөх суудлын тохироо хийгдэж байдаг зарчимтай. Ганцхан үгнээс болж сууд­­лаасаа буух, УИХ-ын гишүүний нэр хүн­дээ алдах тохиолдол бай­хад яаж ч хойш урагшаа чан­гаа­гаад суудлаас нь буулгаж чадах­гүй нөхдүүд олон байдаг.

Ту­хайлбал, Ерөнхий сайдын дүү­гийн “хамтран амьдрагч” гэх Г.Дэнзэн гэх залуу өчнөөн олон тэрбумын асуу­далд холбогдсон атлаа өнөөд­рийг хүртэл сууд­лаасаа буу­сангүй, харин ч өөр томоохон ал­бан тушаалд очсон жишээ бий. Залуу хүний зоригийг мо­хоох­гүй зөв зам руугаа явна хэ­мээн итгэснээс Н.Алтанхуяг сайд түүний улс төрийн карьерийг дуусгахыг хүсээгүй байж магад. Тэгвэл нөгөө талд зөв шаардлага, зөв асуудлыг хөнд­сөн атлаа огцрохдоо хүр­чих­дэг тохиолдол бас мэр сэр дуулдах болов. Мэдээж ах настай, амандаа сахалтай ата­мануудынхаа өмнөөс дуу­гарсан учраас тийм шийтгэл хүр­тэхээр болсон сурагтай. Зам тээв­рийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяагаар Зас­гийн газар “туг тахих” бол­сон талаархи мэдээлэл сүү­лийн үед эрчимтэй тархав.

Н.Ал­тан­хуяг сайд Төрийн нарийн бич­гийн дарга нарыг ажлаа хийж чадахгүй бол чаддагт нь өг хэмээн бангадлаа гэх мэ­дээлэл гарснаас хойш Б.Бат­заяа­гийн талаар таагүй мэ­дээллүүд тархаж эхэлсэн. “Мон­голын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга байхдаа 60 сая ам.долларын үнэ бүхий зүт­гүүрийг худалдан авсан ч өнөөдөр тэр нь хог болон хэв­тэж байгаа нь түүнийг огц­руулах шалтгаан болсон хэ­мээн шуугисан. Гэхдээ энэ хог гэж нэрлээд байгаа зүтгүүр тө­мөр замаа барьж чадахгүй улс­төр­жиж байгаагаас шалт­гаалан ашиг­лагдахгүй бай­гаа гэдгийг төмөр замын мэргэ­жилт­­нүүд хэлдэг юм билээ. Зас­гийн газар төмөр замын асууд­лаар талцаж, шинэ тө­мөр замаа барьж ча­дахгүй ху­га­цаа алдсанаас зүт­гүүр хог бо­лон хэвтэж байгаа юм. Энд Б.Бат­заяа бус төмөр за­маа га­цаасан эрх мэдэлтнүүд өөрс­дөө буруутай. Цаашлаад түү­ний га­рын хүн гэгдэх П.Бат-Эр­дэ­нийг МТЗ-ын орлогч даргаар суул­гаж ихээхэн хэмжээний мөн­гө авсан гэсэн нотолгоо баримт­гүй шахам мэдээллүүд цацагдсан ч цаад талд нь шал өөр шалтгаан нуугдаж байгааг учир мэдэх хүмүүс шивнэлдэж эхэлжээ.

Бүр ажилдаа ирэхгүй байгаа, төрийн ажлыг үл тоом­сорлож байна хэмээн цуурсан ч үнэн хэрэгтээ бол бэртэл авсаны улмаас ажилдаа ирэхгүй бай­гаа гэнэ лээ. Гэтэл түүнийг ажил­даа ирэхгүй байна гэж шуугих бол­сон учраас тэрбээр суга таяг­тай ч болов ажилдаа ирж байгаа гэ­сэн. Зам тээврийн яам гэдэг энэ Засгийн газарт хам­гийн эр­чимтэй ажиллаж бай­гаа яамдын нэг. Шинэ Бойнг, Төмөр замын шинэ вагон гэх мэтээр хоёр жилийн хугацаанд том том түүхэн ажлын ард гарсан чухал салбар. Дарга цэр­гийн тохироо, элдвийн улс­төржилтөөс ангид идэвхтэй ажил­лаж байгаа энэ салбарыг Х.Бат­тулга гишүүний хүн гэг­дэх А.Гансүх удирдаж байгаа юм. Тиймдээ ч Ерөнхий сайдын хувьд А.Гансүх сайдаар оролдох эрх мэдэл хараахан хүрэхгүй, бас хүч хүрэхгүй. Өө сэвгүй сал­бараа удирдаж байгаа хүнээр орол­дох нь өөрөө эргээд эвгүй бай­далд орох шалтгаан болно.

Тэгэхээр нөлөөлөл багатайгаар нь Б.Батзаяагаар оролдох бол­сон нь Б.Гарамгайбаатарын ша­халт байсан хэмээн үзэж бо­лохоор байгаа юм. Ерөнхий сайдыг УИХ-ын Эдийн засгийн байн­гын хорооны дарга Б.Га­рам­гайбаатартай хэтэвч нэгтэй бол­сон, түүний компанид за­мын ажил өгөх, тэдний төлөө тог­тоол хүртэл гаргадаг хэ­мээн шүүмжилдэг. Тэгвэл эр­хэм ги­шүүний “Монроуд” за­мыг ча­наргүй бариад байгаа, цааш­лаад нэг жилийн настай зам барьдаг, тэгсэн атлаа Чингис бон­доос мөнгө авах гэж зүтгээд байгаа учраас “Замаа чанартай барь. Эс тэгвээс цаашдаа замын ажилд оролцох эрх олгохгүй” гэх шаардлагыг Зам тээврийн яам­наас тавьсан бололтой. Ха­рин хариуг нь Төрийн нарийн бич­гийн дарга Б.Батзаяа тө­лөх болчихоод байгаа юм. Б.Га­рам­гайбаатарын өмнөөс зо­риг­лож дуугарсныхаа төлөө зо­лионд гарах нь ээ гэх яриа тэ­гэхээр үнэний ортой гэдэг нь ха­рагдаад байгаа юм. Төрийн нарийн бичгийн дарга гэдэг нэг талаараа салбар яаманд төдийлөн нөлөө бүхий албан тушаал биш. Яамны дотоод ажлыг гардаж хариуцдаг, мөн­гө санхүүгийн асуудлыг зохи­цуулж байдаг учраас сайд, дэд сай­дыг давж Төрийн нарийнаас ха­р­иуцлага нэхэх нь ёстой “бууз­ны онигоо”.

Нам гэх нэрээр хал­хавч хийж төсвөөс өгсөн мөн­гийг үр ашиггүй зараад байгаа Б.Га­рамгайбаатарын замын ком­панид тавьсан түүний шаард­лага зүй ёсных байсан. Замаа чанартай барь гэсэн шаард­лагын хариуд харин огц­руу­лах талаар ярьж байгаа бол Зас­гийн газар өөрөө эргээд инээ­дэмтэй байдалд орно. Нэг ёсон­доо АН үнэхээр эмгэнэлтэй бай­далд орчихоод байгаа гэдгээ энэ мэт явцуу үйлдлээрээ ха­руулж эхэллээ. Зам тээврийн сайд ч тэсэлгүй зам чанартай барь гэсэн шаардлага тавьсаны тө­лөө огцрох уу хэмээн жир­гэсэн нь Б.Гарамгайбаатар Ерөн­хий сайдад ямар том нөлөө үзүүлс­нийг баталж байгаа юм. Тендерээс шахагдахдаа хүр­сэн “атаман”-уудын өмнөөс тэр­сэлсэн хэргээр суудлаа өгөх­дөө хүрснээс гадна өөр нэг шалтгаан байгаа нь фрак­циудын зөрчил. Б.Батзаяа бол МоАХ фракцийнх. Нэг ёсон­доо фракцийн зөрчлийн зо­лионд түүнийг оролдож эх­лэв үү гэлтэй. Ерөнхий сайд Х.Баттулга, А.Гансүхтэй тэр­сэл­дэж чадахгүй, тийм зо­риг ч хүрэхгүй учраас Б.Бат­заяагаар оролдож байна. Б.Бат­з­аяа бол Монгол Улс төмөр замыг өр­гөн царигаар тавих ёстой гэ­сэн зарчмыг баримталдаг.

Х.Бат­тулга гишүүн Барилга хот байгуулалтын сайд байх үеэс, өөрөө МТЗ-ын Төлөөлөн удир­дах зөвлөлд байсан хүний хувьд өр­гөн цариг ашигтай гэдэг байр сууринаас өдийг хүртэл ухраагүй юм билээ. Өргөн царигийн төмөр зам Монголд ашиг­тай гэдгийг дэмждэг уч­раас нарийн царигийн төмөр за­мыг дэмжигч эрх баригчдад түү­ний үзэл бодол таалагдаагүй бо­лолтой. Тиймдээ ч Ерөнхий сайд өргөн нарийн царигийн асууд­лаар Х.Баттулга сайдтай тэр­сэлдсэн шиг Б.Батзаяаг мөн  энэ салбараас шахаж холдуулах гэсэн төлөвлөгөө энд явж байна гэж харагдаж байгаа юм. Б.Батзаяаг холдууллаа гээд энэ зөрчил дуусахгүй ч Б.Га­рамгайбаатарын компани айх зүйлгүйгээр замыг тамлаж, мөн­гийг идэх нь тодорхой. Энэ мэт улс төрийн явцуу зо­рил­го, эрх мэдэлтнүүдийн хо­рон явуулга зам тээврийн сал­ба­раар дуусахгүй бололтой. Өнөө­дөр Б.Гарамгайбаатараас ха­риуц­лага нэхэх ёстой бай­тал шаардлага тавьсан хүн нь суудлаа өгөх гэж бай­гаа улс төрийн авлигын асууд­лыг шалгах ёстой бус уу. Г.Дэн­зэнгийн дэргэд Б.Батзаяа тийм ч том гэм хийгээгүй л хараг­дана. Зам чанартай тавь гэж шаард­сан нь том гэм биш юм бол.

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих