Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатарыг АТГ-аас шалгаж байна
ИТХ-ын дарга Түвдэндоржийн Болдбаатар “Хөвсгөл Зам” ХХК-ийн захирлаар ажиллаж байх үедээ МАН-аас ИТХ-д нэр дэвшин сонгогдож байсан. Тэрээр Ардчилсан намын гишүүдтэй үгсэн хуувилдаж хор найруулан намын нөхдийнхөө итгэлийг уландаа гишгэж аймгийн ИТХурлын дарга болсон тэрээр түүнийг Авилгатай тэмцэх газраас шалгаж байгаа гэнэ. Учир нь Т.Болдбаатар нь ИТХ-ынн дарга болохоос өмнө удаа дараалан хууль зөрчиж байсан бөгөөд энэхүү үйлдлээс нь цухас дурьдвал:
- -2008 онд Нийсэлийн Багахангай дүүргийн 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг тендерт шалгарч авсан хэрнээ одоо болтол улсын комисст хүлээлгэн өгөөгүй. Тэрээр өнгөрсөн онд буюу 2013 онд нийслэлээс мөнгө хүрэлцэхгүй болсон шалтгаанаар мөнгө нэмж авсан атлаа өнөөг хүртэл уг барилагыг хүлээлгэн өгөхгүй ор сураггүй алга болсон.
- -Төрийн өмчит “Хөвсгөл АЗЗА” компаний дарга Т.Болд-Эрдэнэтэй хамтран тус компанийн албан контор, худаг зэрэг хөрөнгийг улсын төсөвт сохор зоос ч төлөлгүй өөрийн болгож чадсан аргатай эрхэм. Энэ нь тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар илрсэн бөгөөд акт тавигдсан юм.
- -Хөвсгөл аймгийн хэмжээнд зарласан зам бүрийн тендерт оролцож ялдаг, замын төсвөө өөрөө хийдэг, баригдах ёстой зам талбайн өргөн зузаанаас нь танаж хасдаг. Тендерт оролцохдоо банкны баталгааг мөнгө байршуулахгүйгээр хууль бусаар гаргадаг сүйхээтэй нэгэн.
- -Хөвсгөл аймгийн тусгай хамгаалалтын газарт гадны хөрнгөөр өгсөн европт үйлдвэрлэгдсэн замын бульдозер, автогрейдэр зэргийг хувьдаа хэдэн төгрөгөөр авсан нь тодорхойгүй.
- -Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж олонхоор гаргасан шийдвэрээр тогтоол гаргадаг хууль журамтай хэдий ч энэ том дарга нь өөрийн хувийн үзэмжээр албан ажилд хандаж шийдвэр гарган удаа дараа Монгол улсын хуулийг зөрчиж байна.
- -2004 онд аймгийн ИТХуралд тус аймгийн Ханх суманд нэр дэвшиж байхдаа сонгогчидод мөнгө тарааж байгаад өрсөлдөгч Доржготовт баригдан унаж байсан.
- -Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга, “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны нарийн бичгийн дарга Түвдэндоржийн Болдбаатарын халиун азаргыг морь сонирхогчид андахгүй . Дөрвөн бүсийн уралдаанд түрүүлж, айрагдан энэ цагийн эгэлгүй хурдан ажнай гэдгээ баталсан халиун азарга, Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ядамын Буйрын унаган адуу. Энэ хурдан азаргаа 50 саяаар худалдан авсан боловч хөрөнгө орлогын мэдүүлэгт нь тусгагдаагүй. Мөн өөрийн аймгаас хаа байсан Сүхбаатар аймгийн хурдан морины уралдааныг ивээн тэтгэсэн бийлэгжүү нэгэн бололтой.
Нам дагавал ам тосдоно оо гэж… нийгмийн хийгээд эдийн засгийн энэ ороо бусгаа цагт нам дагаж ам тосолчих санаатай эрхэм хаа сайгүй. Үүний нэг ИТХ-ын дарга Т.Болдбаатар бөгөөд хууль бус хөрөнгө мөнгийг хэрхэн завшиж өөртөө нааж байгаа нь ийн ил болсон. Ард иргэдийнхээ итгэл найдвараар зөөлөн суудалд заларч чадсан тэрээр ханаж цадахаан мэдэхгүй нутгийн иргэдээ ийн шулдаг байжээ. Дээрх хууль бус үйлдлүүдээс нь дүгнэхэд АТГазар нэгэн их гарын луйварчинг шалгаж эхлээд байгаа юм.
Шуурхай
URL: