Мөрийтэй тоглоомын тухай хуулийн төслийг дэмжлээ

31d279293a57d537greatТөлбөрт таавар, мөрийтэй болон бооцоот тоглоомын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжжээ. Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж, батлуу­лахаар болсон байна.

Төлбөрт таавар, мөрийтэй болон бооцоот тоглоомын тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төрөөс төлбөрт таавар, мөрийтэй болон бооцоот тоглоомын нийлүүлэлт, хэрэглээг хязгаарлан зохицуулах, үйл ажиллагааг хянах, тоглогчийг мөрийтэй тоглоомд донтохоос урьдчилан сэргийлэх, өртөмтгий тоглогчийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Хуулийн төсөл долоон бүлэг, 32 зүйлтэй байна. Засгийн газрын шийдвэрээр байгуулах Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд мөрдөгдөх дүрэм, журмыг батлах, хэрэгжилтийг хангах, зохион байгуулах замаар зохицуулалт, хяналтын механизмыг хэрэгжүүлэх аж.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих