Усны үнийг долдугаар сарын 15-наас нэмэхээр болжээ
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг Зохицуулах зөвлөл 2014 оны зургадугаар сарын 13-нд хуралдаж, Улаанбаатар хот, Налайх, Багануур, Төв аймгийн Орон сууц, үйлдвэр, аж ахуйн нэгжийн усны үйлчилгээний үнэ тарифыг өөрчлөх шийдвэр гаргалаа.
Усны суурь хураамжийг Улаанбаатар хотын орон сууцны нэг өрх сардаа 2500 төгрөг төлөхөөр тогтоосон бөгөөд энэ нь хоногт 83 төгрөг, Багануур, Налайх, Төв аймагт 1800 төгрөг буюу хоногт 60 төгрөг болж байгаа юм
Өнөөгийн бодит хэрэглээ болон цэвэр, бохир усны үйлчилгээний өртөг зардлыг хянаж үзсэний үндсэн дээр зардлаа нөхөж, хэрэглэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү алхмыг хийж байгаа бөгөөд Улаанбаатар хотод цэвэр усны төлбөр нэг литр ус 32 мөнгө байсан бол 48, бохир усны төлбөр 24 мөнгө байхаар тогтов.
Мөн хэрэглэгчдийг усаар тасралтгүй хангаж, 24 цаг бэлэн байлгахад шаардагдах зардлыг нөхөх, үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор усны суурь хураамжийг нэвтрүүлэхээр болжээ.
Усны суурь хураамжийг Улаанбаатар хотын орон сууцны нэг өрх сардаа 2500 төгрөг төлөхөөр тогтоосон бөгөөд энэ нь хоногт 83 төгрөг, Багануур, Налайх, Төв аймагт 1800 төгрөг буюу хоногт 60 төгрөг болж байгаа юм.
Харин үйлдвэр аж ахуйн нэгжийн цэвэр усны тариф Улаанбаатар хотод 91 мөнгөөс 1.2 төгрөг, бохир усны тариф 60 мөнгөнөөс 1.5 төгрөг, Налайх цэвэр усны үнэ 1.67 мөнгөнөөс 1.8 төгрөг, бохир ус 1.2-оос 1.3 төгрөг, Багануур дүүргийн цэвэр, бохир усны тариф 1.15-1.2 төгрөг, Төв аймгийнх 1.83-2.28 төгрөг болж нэмэгджээ. Усны үнийг долдугаар сарын 15-наас нэмэхээр болсон байна.
“Усны үйлчилгээний үнэ сүүлийн 4-9 жил өөрчлөгдөөгүй, тогтвортой байсан бөгөөд энэ нь салбарыг уналтад оруулж, үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөн, хэрэглэгчдийг хохироох үзэгдэл түгээмэл болсон” гэж тус зөвлөлийн дарга Б.Эрдэнэчимэг ярилаа.
Энэ шийдвэртэй холбогдуулан Усны үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааны өртөг, зардлыг хянаж, үйлчилгээний чанарт хатуу хяналт тавьж ажиллана гэж мэдэгдлээ.
URL: