“Толин хул”-ыг зохиогч Г.Батхүүг шүүхэд өгнө

d01db280ea53efeaoriginal“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн дуулж олны хүртээл болгосон “Толин хул” дууг УИХ-ын гишүүн Г.Батхүү үгийг нь бичсэн хэмээдэг. Түүний нэрээр ч дуулагддаг нь үнэн.

Харин “АПУ”-гийн босс өөрийн хурдан хүлэгтээ зориулж яруу найрагч СГЗ Ш.Гүрбазараар үгийг нь захиалан бичүүлжээ. Үүнийхээ хөлсөнд 10 сая төгрөг өгч, амаа барьж явахыг хүссэн гэх мэдээлэл цахим ертөнцөөр цацагдах болсон билээ. Гэтэл “Толин хул” дууны үгийг бичсэн гэх Дундговь аймгийн харъяат Доржбал гэх залуу тодорлоо.
Тэрээр ярихдаа “Би Г.Батхүү гишүүний “Толин хул” азаргыг сайн мэддэг моринд хайртай эр хүн. Тиймээс “Толин хул”-д зориулж шүлэг бичсэн юм. Ингээд байж байтал миний бичсэн шүлгэнд аялгуу зохиож “Харанга”-ын Лхагваа дуулсан нь хит боллоо.

Өнөөдөр “Тлин хул”-ыг мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ. Харин дууны шүлгийг бичсэн Г.Батхүү хэмээн телевизээр гараад байхаар нь нэлээд хөөцөлдөж байж түүнтэй холбогдсон. Харин тэрээр дүү хүү нэгэнт миний нэрээр андуурагдаад дуулчихсан учраас хоёулаа эр хүн шиг сайхан тохирьё. Ах нь чамд хангалттай мөнгө өгнө. Би туслахаа явуулъя, хаана байх вэ. Хүмүүст чимээгүй л байхгүй юу. Одоо Монгол даяар ахынх нь нэрээр дуулагдсан учраас яах ч аргагүй гэдгийг чи ойлгож байгаа биз дээ” гээд туслахаараа 500 мянган төгрөг өгч явуулжээ.
Доржбал цааш ярихдаа “Надад тухайн үед мөнгөний хэрэг их байсан. Нөгөө талаар тэртээ тэргүй Г.Батхүүгийн нэрээр олонд хүрчихсэн болохоор намайг хүн мэдэх биш гээд хэдэн төгрөгтэй нутаг буцъя л гэж бодсон. Тэгээд ч хангалттай мөнгө өгнө гэхээр нь зөвшөөрсөн л дөө. Гэтэл мань эр 500 мянган төгрөг өгөөд л сураг тасарсан. Тэгэхээр би Оюуны өмчийн газар хандаж, цаашлаад шүүхээр заргалдах гэж байгаа юм. Би хэдийгээр яруу найрагч биш, нэрд гарсан хүн биш ч гэлээ өөрийнхөө оюуны өмчийг хамгаалах эрхтэй юм байгаа биз дээ” хэмээлээ.
“АПУ”-гийн Г.Батхүү гэгч нөхөр УИХ-д луйвраар орж ирнэ. Иргэдийн саналыг дээрэмдэнэ. Бизнесээ булхай, дээрмээр явуулна гээд олон зүйлд луйвар хийж явдаг нь үүнээс харагдана. Одоо бүр хүний уран бүтээл дээрэмддэг болжээ.

Н.Дөл

URL:

Сэтгэгдэл бичих