Шөнийн нийтийн тээвэр өнөөдрөөс үйлчилж эхэлнэ
Улаанбаатар хотын иргэд, зорчигчдын хүсэлт, шөнийн цагаар зорчих эрэлт хэрэгцээг Нийслэлийн Тээврийн газраас судалсанаар шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг өнөөдрөөс эхлэхээр болжээ.
Үүнд троллейбусны,
- Тр:2 буюу ”Ханын материалын комбинат-Офицеруудын ордон”,
- их багтаамжийн автобусны М/ШҮ/: “7 буудал-МУБИС” чиглэл,
- М/ШҮ/: “Нисэх-МУБИС” чиглэлүүдийн нийт 8 тээврийн хэрэгсэл 22:00-02:00 цаг хүртэл нийслэлчүүддээ үйлчлэх бөгөөд том хүн 1000 хүүхэд 200 төгрөгөөр зорчих юм.
Шөнийн троллейбусууд 30-35 минутын зайнд үйлчилгээнд явах юм.
URL: