БНСУ-ын Засгийн газарт хийгдэх өөрчлөлтийн талаар мэдээллээ

DalbaaSolongosБНСУ-ын ерөнхийлөгчийн ордны төлөөлөгч Мин Куань Воок 13-ны өдөр Засгийн газрын сайд нарын танхимын өөрчлөлтийн талаар мэдээллээ.

Засгийн газрын 17 салбарын сайд нарын 7 нь солигдож, БНСУ-ын оюуны эдийн засгийн сайд асан, Шиннара намын парламентын гишүүн Чүйн Куаньхуань эдийн засаг хариуцсан дэд ерөнхий сайд болон төлөвлөгөө, сангийн сайдад , Хөдөлмөрийн яамны дэд сайд асан Лее Ки Квон хөдөлмөрийн сайдад , Сөүл их сургуулийн профессор Чүй Янхее шинжлэх ухааны шинэ санаачилгын яамны сайдад, Сөүл их сургуулийн профессор Жеон Жон засаг захиргаа аюулгүйн сайдад, БНСУ-ын Ариранг олон улсын радиогийн дарга Жеон Сон Гуен соёл спорт аялал жуулчлалын сайдад, Шинэнара намын парламентын гишүүн Ким Хэ Жон эмэгтэйчүүд гэр бүлийн яамны сайдад тус тус нэр дэвшлээ.

/Баатар орчуулав/ china radio


URL:

Сэтгэгдэл бичих