Халаасны хулгайчидын арга нарийсаж байна
Бурхны шашинд биеэр үйлдэх сэтгэлээр үйлдэх нүгэл гэж бий. Тэгвэл биеэр үйлдэх гэмийн нэг бол яалтчгүй халаасны хулгай. Өнөөдөр Улаанбаатар хотод маань сүлжээ бизнес болтлоо хөгжиж, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн нөхдүүдийн хоногийн хоол, хувцасны мөнгөө олдог нэг арга нь хэн нэгний халаасыг хоослох болжээ.
Сүүлийн үед нийслэл хотод гарч байгаа хаалаасны хулгайн гэмт хэргийн 80 орчим хувь нь автобусанд үлдэгдэж байна гэсэн статистик тоо байдаг.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дугаарын хязгаарлалт гэж зүйл бий болсноор халаасны хулгай ихэссэн гэнэ. Учир нь дугаарын хязгаарлалт үйлчилж эхлэсэн хоёр жилийн хугацаанд нэг өдөрт гардаг байсан халаасны хулгай гэмт хэрэг гурав дахин ихсээд байгаа бөгөөд нийт хэргийн 80 гаруй хувь автобусанд үйлдэгдэх болсон нь ийм дүгнэлт хийхэд хүргэж байна.
Дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлснээр автобусаар явахгүй олон жилийн болсноор халаасны хулгайч гэх зүйл байдгийг мартаж орхисон нөхдүүд нийтийн тээвээр үйлчлүүлж эхэлсэн явдал нь хулгайч нарийн хувьд бэлэн олз болсон байна. Мөн атобусаар зорчих иргэдийн тоо эрс нэмэгдэж нийтийн тээврийн даац хэтэрсний улмаас хучлгайчид хүн ихтэй байдлыг далимдуулан ажлаа амжуулах болжээ
Хулгайчид ашиг олох боломж нэгэнт бий болсон урчаас үүнийг алдалгүйгээр аргаа улам нарийн болго” “автобусанд хулгай хийх” дэг сургуулийг бий болгосон байна.
Тухайлбал сүүлийн үед хулгай хийж байгаа хүмүүсийн өмсөж зүүсэн хувцас, гадаад төрх байдал нь өөрчлөгдөөд байгаа аж. Урьд өмнө нь бидний төсөөлдөг байсан халтар хувцас өмссөн архичин төрхтэй нөхдүүд хулгай хийхээ больжээ. Харин ч хулгайчдын ихэнх хэсэг нь пиджак костюм өмсөж, ганган хээнцэр хувцасласан нөхдүүд болсон гэнэ. Бүр зарим нэг хулгайч олсон мөнгөөрөө хулгай хийхдээ зориулаад брэндийн хувцас хүртэл авч өмссөн болсон аж. Энэ нь тэдний хэлснээр өнгөлөн далдлалт хийх арга гэнэ.
Мөн тэд баригдахгүйн тулд автобусанд явж байхдаа хулгай хийдэг байснаа больсон байна. Харин буух гэж байхдаа орж ирж байгаа хүний цүнхийг ухах эсвэл орох гэж автобус руу дайрч байгаа хүмүүсийн дунд орон бусдын утас түрүүвчийг хулгайлдаг болсон байна. Албаны хүмүүсийн тайлбарлаж байгаагаар хүмүүс автобус хүлээж байгаад ирэхэд нь анхаарал нь сарниж цүнх саваа тоохгүй орхидог гэнэ. Энэ байдлыг нь ашиглан хулгайчид ажлаа хийдэг аж. Мөн энэ хэлбэрээр хулгай хийсэн тохиодолд баригдах магадлал тун бага байдаг байна. Энэ төрлийн хулгай Чингэлтэй, Баянхошуу, Зүүн салаа гэх мэт хүн ихтэй явдаг чиглэлийн автобусанд хамгийн ир гардаг ажээ.
Урьд өмнө нь автобусанд халаасны хулгай хийхдээ ганцаараа явдаг байсан байсан бол өнөөдөр тэд бүлэглэх гэдэг аргыг ашигладаг болсон байна. Энэ нь автобусанд 3 – 4 хулгайч суугаад буудал ойртоод ирэх үед нэг нь зоричгдын эд юмсыг хулгайлаад хаалганы ойролцоо буух гээд явж байгаа нөхөртөө өгөөд буулгадаг арга гэнэ. Энэ аргыг хулгайчид ихэвчлэн хэрэглэдэг учраас цагдаа нар иргэдэд автобусны буудал ойртоод ирэх үед цүнх саваа улам мэдээтэй авах явах шаардлагатай гэдгийг ард иргэдэд анхааруулсаар байна.
Автобусанд хулгай хийж байгаа нөхдүүдийг өөхшүүлж байгаа иргэдийн анхаарал сэрэмжгүй байдлаас гадна автобусны кондукторууд болж байна . Кондукторууд хүн ихтэй үед зорчидыг ард урдаас нь түлхэдэг нь иргэдийн анхаарлыг сарниулдаг аж. Мөн автобусны кондукторууд хулгайчтай хамтран халаасны хулгай хийх явдал гардаг болоод байна.
Энэ сарын 6-ны өдрийн 11.00 цагийн орчим Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт “Өргөө-1″ кинотеатрын автобусны буудлаас халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг, цагдаагийн байгууллагын сэжигтний бүртгэлд бүртгэлтэй дөрвөн этгээд 7-н буудал Таван шар чиглэлийн автобусанд сууж, нэгдүгээр хороолол хүрэх замдаа дөрвөн иргэний цүнх, халааснаас гар утас болон хэтэвчтэй бичиг баримт, мөнгө зэрэг эд зүйлийг хулгайлж автобусны кондукторт дамжуулж байгаад үйлдэл дээрээ баригдсан хэрэг гарчээ. Энэ нь автобусаар үйлчлүүлж байгаа иргэд халаасны хулгайч төдийгүй кондуктораас нь хүртэл болгоомжлох шаардлагатай болсныг гэрчилж байна.
Сүүлийн үед автобусанд явж байсан гэм зэмгүй хүмүүс халаасны хулгайд сэрдэгдэж, сэтгэл санааны хохирол амсах болжээ.
Өнгөрсөн сарын эхээр Чингэлтэйн автобусанд Иргэн Б – ийн түрүүвчийг хулгайч хулгайлсан байна. Энэ үед хулгайд Б “Миний түрүүвчийг хулгайлчихлаа” хэмээн орилсноор автобус ойролцоо байрлах цагдаагийн газарт очсон гэнэ. Гэтэл хулгайч түүүний түрүүвчийг ойрхон зогсож байсан Б – ийн цүхэнд хийсэн аж. Энэ явдлаас болоод Б хулгайд сэжиглэгдэж цагдаагийн газар 72 цаг хоригдсоны эцэст гэмт буруугүй нь тогтоогдсон ч тэрээр хулгайчаас болж сэтгэл санааны хохирол амссан байна. Энэ мэт тохиолдол сүүлийн үед маш элбэг тохиолддог болсон тул автобусаар зорчиж байгаа иргэд анхаарал сэрэмжтэй байхгүй бол гэм буруугүй мөртлөө хулгайд сэрдэгдэж цагдаагийн газар саатуулагдах, бүр цаашлаад гэмт хэрэгт гүтгэгдэж торны цаана сууж ч болох юм.
Иймээс ард иргэд халаасны хулгайн асуудлыг төр засаг зохицуулна байх гээд зүгээр суугаад байлгүй нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ өөрсдийн эд зүйлс, цүнх саваа мэдээтэй авч явахгүй бол хулгайч таны эд хөрөнгөний хажуугаар гараа хазаад өнгөрөхгүй нь ойлгомжтой.
Д. Гарам tentsver
URL: