Үндсэн хуулийн үнэ цэнэгүй өөрчлөлт Ш.Түвдэндоржийг сайд болголоо

78770955bee5e408originalӨчигдрийн нэгдсэн чуулганы хуралдаан эхлэхээс өмнө УИХ дахь МАН-ын бүлэг ҮХАА-н сайдад нэр дэвшигч Ш.Түвдэндоржийн асуудлаар завсарлага авахыг хүссэн боловч хуралдаан даргалагч, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хүлээж аваагүй. Тэрбээр сайдыг хэлэлцэх хуулийн хугацаа хэтэрсэн гэх тайлбарыг өгсөн. Харин үүнд эгдүүцсэн МАН-ын бүлгийнхэн санал хураалтад оролцоогүй юм.

 

Хэдий тийм ч санал хураалтад 40 гишүүн оролцож, 34 нь зөвшөөрснөөр ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж 85 хувийн саналаар томилогдсон.

Нэг намын бүлэг нь бүхлээрээ санал хураалтад оролцохгүй байхад санал хураалт хүчинтэй болдог энэ гажиг Үндсэн хуулийн долоон өөрчлөлтөөр бий болсон юм.

 

Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6-д  “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн  олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.  Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ” гэсэн заалт бий. Энэ нь Үндсэн хуулийн Цэц дээр удаа дараа унасан ч УИХ хүлээж аваагүй дордохын долоон өөрчлөлтийн нэг.

 

1992 оны Үндсэн хуулийн жинхэнэ эхэд “Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их хурлын гишүүдийн дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийднэ” гэсэн заалт байв.

Дийлэнх олонхи гэдэг 50+1 гишүүний тоо. Харин ердийн олонхи гэдэг  нь 39 гишүүн юм.

Гэтэл өнөөдөр давхар дээлтэй гишүүд 17 байгаа нь ердийн олонхийн тэн хагас  нь болж байна.

 

Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлт нь эрх баригчдыг хүч түрэмгийлэх нэг арга хэрэгсэл болж байгаа нь өчигдөр Ш.Түвдэндоржийг сайдад томилох үед тодорхой харагдлаа.

 

Үндсэн хуулийн өөрчлөлтөө даруй хийж, төрийг чадавхтай болгох шаардлагатай гэдгийг энэ нь мөн баталлаа.

 

УИХ-ын гишүүдийн тэн хагас нь эсэргүүцэж байхад сайд болдог жишиг ингэж давтагдсаар байвал төрийн нэр хүнд ч улам уруудсаар байна.

http://www.gereg.mn/news/280/


URL:

Сэтгэгдэл бичих