Баян-Өнжүүл сумын Засаг дарга Б.Ариунболдод хариуцлага, хяналт, хэрэгжилт алга

uls_539a78a4dd7b0_1Албан тушаал эрх мэдлээ ашигласан хэргээр АТГ-т данслагдсан Засаг ноёдын хэргийг Баян-Өнжүүл сумын Засаг дарга Б.Ариунболд үргэлжлүүлж байх шиг байна.

Түүний ашиг сонирхлын зөрчлийн талаархи мэдээллийг тус сумын ИТХ-ын төлөөлөгчид өнгөрсөн тавдугаар сарын 26-ны өдөр Авлигатай тэмцэх газарт хүргүүлжээ.

Сумын Засаг дарга Б.Ариунболдыг огцруулах шийдвэрийг уламжлах тухай Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Иргэдийн төлөлөгчдийн хурлын тавдугаар хуралдааны тогтоол өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гарсан байна. Уг тогтоолд “Сумын ИТХ-ын дөрөвдүгээр хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хангалтгүй, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй, ёс суртахуунгүй үйлдэл удаа дараа гаргасан зэргээс шалтгаалан сумын Засаг дарга Б.Ариунболдыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхи буюу 66 хувийн саналаар огцруулах шийдвэрийг дэмжсэнд тооцсугай” гэжээ. Ингээд сумын Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчид аймгийн удирдлагуудад хуралдааны шийдвэрийг уламжилж, нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн байдаг. Гэвч аймгийн удирдлагууд Б.Ариунболд Засаг даргыг цээжээрээ хамгаалж, огцруулахаас татгалзсан захирамж гаргасан байх юм.

Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчид Б.Ариунболдыг Засаг даргаас чөлөөлөх шийдвэрийг аймгийн удирдлагуудад уламжлахдаа дараах баримтуудыг дурьдсан байна. Тодруулбал, Б.Ариунболд нь төсвийн хөрөнгө буюу 2013 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг тендер зарлалгүй шууд гэрээ байгуулж хийлгүүлсэн. Ингэхдээ иргэдийн саналаар эрэмбэлж, багийн Иргэдийн нийтийн хурал, сумын ИТХ-аар хэлэлцэн баталсан ажлуудыг өөрчлөн, төлөвлөгөөт гурван ажлыг хийлгүй орхиж, иргэдийн санал аваагүй гэх мэт найман нэрийн ажилд сангийн хөрөнгийг зарцуулсан зэрэг нэлээдгүй зөрчил илэрсэн байдаг. Нутгийн иргэд ч Засаг даргынхаа хуудуутай, хууль бус, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлүүдэд дургүй байгаагаа илэрхийлж байсан юм. Ямартай ч ардчиллын нэр нүүрийг гутааж, нийтийн эрх ашгаас илүүтэй хувийн ашиг сонирхлоо дээгүүрт тавьж, хариуцлагаа гээгдүүлж байгаа Засаг дарга нарт Ерөнхий сайд Н.Алтанхуяг жавтий хүртээх цаг болсон бололтой.

 

Бид дараагийн удаад Баян-Өнжүүл сумын Засаг даргын ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлүүдийг сурвалжлан хүргэх болно.

 

Н.Чинзориг http://uls.mn/community.html?id_27752


URL:

Сэтгэгдэл бичих