800 орчим сая төгрөгний алтан гулдмай гаргахыг завджээ
Энэ оны 6 сарын 11-нд Гашуунсухайт дахь гаалийн байцаагч нар Монгол Улсын хилийн бүсэд нэвтэрсэн 25-69 ӨМА улсын дугаартай фургон автомашиныг шалгахад Монгол Улсын иргэн Б нь автомашиныхаа эд ангид 800орчим сая төгрөгний үнийн дүнтэй тэнцэх 6.890 кг алтан гулдмайг нуун авч гарах гэж байсныг илрүүлэн саатуулсан байна.
Улмаар уг хэрэгтнийг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулахаар хүлээлгэн өгсөн аж.
ЧОЙ
URL: