Max хөхний хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг
АНУ-аас гаргасан судалгаагаар хөхний хорт хавдраар өвчлөхөд махны хэрэглээ ихээр нөлөөлдөг нь батлагджээ. Ялангуяа улаан мах ихээр хэрэглэх нь хөхний хорт хавдраар өвчлөх үндэс суурь болдог гэсэн дүгнэлтийг Харвардын их сургуулийн судалгааны баг гаргажээ. Тэд судалгаандаа 24-43 насны 89 мянган эмэгтэйг оролцуулж хөхний хорт хавдрын өвчлөл хэдэн хувьтай байгааг танджээ. Ингэхдээ хөхний хорт хавдрын өвчлөл юунаас үүсдэг болоод өвчлөл нэмэгдэж байгаагийн гол шалтгааныг тодруулсан байна.
Судалгаагаар тахиа, загасны махнаас илүүтэйгээр хонь, үхрийн мах хамгийн эрсдэлтэй нь батлагдсан юм.
Харин шош, самар, загасны мах, тахианы мах зэрэг нь эмэгтэйчүүдийг хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх ид шидтэй. Түүнчлэн улаан мах нь хөхний хорт хавдраас гадна гэдэсний хорт хавдраар өвчлөх магадлалыг нэмэгдүүлдгийг Харвардын их сургуулийн судлаачид онцолжээ.
Дашрамд дуулгахад жил тутам 3000 эмэгтэй хөхний хорт хавдраас болж амь насаа алддаг байна.ъ
URL: