“Оюутолгой” нууц гэрээний ард!!!

оюутолгойӨнөөдөр дэлхий нийтийн анхаарал өдгөө Монгол Улс дээр, тэр дундаа Оюутолгой дээр тусч байна. Их гүрнүүд “Оюутолгой”, “Тавантолгой”-гоос бага ч гэсэн ашиг авахаар хүсч, ажлаа эхлүүлсэн байгаа тухай ч учир мэдэх хүмүүс шивэр авир хийх боллоо. Манайх насаараа идэх зоорь болох “Оюутолгой”-н нөөцөө задалж, “Рио тинто”, “Айвенхоу Майнз” компаниудтай гэрээ байгуулчихаад байгаа.

“Ухаа-Худаг”-ын ордод 7000 гаруй Хятадууд ажиллаж байна. Мөн Монголын нүүрсийг Хятадууд авахдаа Австралийн нүүрсээс 2-3 дахин бага үнээр авч байгаа. Уг нь чанарын хувьд ямар ч ялгаагүй. Үүнд Ерөнхий сайд асан С.Баяр, БО-ын сайд Л.Гансүх, Сангийн сайд С.Баярцогт, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нар буруутай бөгөөд, тэд их хэмжээний авлига авсан гэж хэлсэн юм. Мөн “Оюутолгой”-н гэрээний ард ч маш их хэмжээний авлига байгаа, дээрх нөхөд үүнд хамаатай гэдгийг тэд хэлж байв. Ингэж хардах болсон үндэслэл нь “Рио тинто” болон “Айванхоу майнз” компаниуд “Оюутолгой”-н ордыг 45 сая тонн нөөцтэй хэмээн зарлаж гурван миллард ам.доллар босгосон аж.

Гэтэл Монголд ТЭЗҮ-ийг батлуулахдаа 11 сая тонн гэж гэрээ хийсэн байна. Үүнийг манай шийдвэр гаргагчид мэдсээр байж дуугүй байгаа нь их хэмжээний авлигад өртсөний шинж гэж тэд үзэж байгаа гэнэ. Мөн дараагийн төгрөгийн авлига хэрхэн авсныг ч дэлгэнэ гэсэн. Оюутолгойн нөөцийг энгийн үгээр тайлбарлавал зөвхөн зэсийн нөөц нь “Эрдэнэт” үйлдвэрийг зургаа нийлүүлсэнтэй адил гэж байгаа. Зөвхөн зэсийн ордыг нь бид өөрсдөө ашиглахад 300 гаруй жил улсын төсвөө тэжээгээд, хувааж идээд байж болох нь. Алт, мөнгө нь ч гэсэн “Бороо гоулд”, “Асгат”-аас 3-25 дахин том гэсэн үг.

Гэтэл “Оюутолгойд 4000 хүний кэмпэд 6000 хятад ажилчин байрлаж, аварга техникээр өдөр, шөнөгүй ухаж байгаа аж. Үүнийгээ нэлээд нууцалж байгаа гэнэ. Монгол Улс анх гэрээ байгуулахдаа 30 жилийн дараа ашгийн 50 хувийг авна гэж заасан. Тэгвэл хөрөнгө оруулагч тал 30-50 жилийн маш эрчимтэй ажиллаж байгааг ч тэд хэллээ. “Хөх Монгол” хөдөлгөөнийнхөн Оюутолгой руу цөөнгүй удаа явж, тэр хавийг тандаад ирсэн аж. Мөн дотроос мэдээлэл өгдөг хүмүүс ч байгаа гэсэн. Тэнд ажиллаж байгаа Хятадууд өдөр болгон шахуу хоолны хэрүүл хийж, зодоон цохион дээрээ тулдаг гэнэ. Улааанбаатараас энэ зун татсан хүсний ногоо тэдний сарын хэрэглээг л хангаж байгаа аж.

“Оюутолгой”-д ажиллаж байгаа энэ Хятадууд бүгд эрэгтэй бөгөөд байрлаж буй байрныхаа ханан дээр “Ногоон навчин дор шавьж хорхой нам гүм байдаг бол бид ч бас чимээгүй ажиллах ёстой” уриаг хадсан байдаг тухай тэндхийн ажилтнууд хэлсэн байна. Ойрноос УИХ-ын нэр бүхий 20 гишүүн Оюутолгойн гэрээг шинэчлэх талаар дуугарч эхэлсэн. Гэтэл “Рио Тинто” компанийн захирал “Монголын гишүүд ямар шуналтай юм. Энэ хэвээрээ байгаа нь болоо юм биш үү” гэж дөвчигнөж байгаа аж. Энэ тал дээр хөдөлгөөний гишүүд “Өнөөдөр Оюутолгой хаалттай бүс болж. Тор татчихаад нэг хүн, тэр дундаа монголчуудыг огт оруулдаггүй, зодож нүддэг гэсэн. Тэд хэний нутагт ирчихээд, ямар улс байгуулаад байгаа юм бэ. Нэг муу компанийн захирал Монголын төрийн түшээдийг доромжлоод сууж байх эрхтэй болсон хэрэг үү” гэж ирээд л их л бухимдана билээ.

Мөн саяхан Оюутолгойн ажилчин амиа хорлосон хэргийг хүн амины хэрэг байх магадлалтай гэж үзэж байгаа аж. Учир нь тэрбээр амиа хорлохдоо 380 вольтийн цахилгааны утсаар хоолойгоо боосон байсан аж. Амиа хорлох гэж байгаа хүн хэзээ ч ийм арга хэрэглэхгүй байсан гэдгийг тэд хэллээ. Энэ мэтээр Оюутолгой хаалттай бүс болж, хаалтын цаана Хятадууд дураараа дургиж байгаа бололтой. Өнөөдөр Өмнөговьд 63 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдний 90 хувь нь Хятад ажилчдаар дүүрсэн байгаа аж. Бяцхан тооцоо хийгээд үзэхэд Монголоос гадаад руу ажил хийхээр явж байгаа болон ямар нэг байдлаар гарч байгаа хүний тоотой тэнцүү тооны хятадууд манай эх оронд орж ирж байна. Өнөөх хуулинд заасан гадаадын иргэд тухайн улсын хүн амын нэг хувиас хэтрэхгүй байна гэсэн заалт “будаа” болсон.

Зөвхөн Өмнөговьд байгаа хятадууд л 27 мянгаас хол давчихаад байгаа. Тэд зүгээр ч нэг байхгүй Өмнөговь аймагт байх хөшөө дурсгал дээрх монгол бичгээр бичсэн үгсийг арилгаж оронд нь хятад ханзаар “Бид баялгаа авахаар ирлээ” гэсэн утга бүхий бичиг сийлж байгаа гэнэ. Энэ мэтээр Монголын ард түмэн, хууль тогтоомжийг хятадууд уландаа гишгэж байхад эрх баригчдын ихэнх нь ус балгасан юм шиг дуугүй байгаа нь хэтэрхий их авлига авсны шинж дээ.

 

 

 

ХОРИОТОЙ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих