Хагас автомат буугаа спорт буудлага, үзмэрийн зориулалтаар хадгалж, хэрэглэхийг уриалав

бууАмьтан хамгаалах сангийн тэргүүн С.Дамдинсүрэн нар өчигдөр УИХ-аар хэлэлцэж байгаа Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулагын төсөлд тусгагдсан байлдааны зориулалттай галт зэвсгээр ан хийхийг хуулиар хориглох тухай заалтыг дэмжихийг уриалж мэдээлэл хийлээ. Монгол Улсын хэмжээнд 46.982 буу бүртгэлтэй байгаагаас 94 хувь буюу 44.306 буу нь агнуурын зориулалттай байна.

Үүнээс 5000 нь хагас автомат ажиллагаатай буу юм. Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найрууллагын төсөлд амьтныг олноор хомроглон агнах боломжтой ОХУ-д үйлдвэрлэсэн хагас автомат бууг ан агнахад ашиглахгүй ийм төрлийн бууг тухай өмчлөгч иргэн спорт буудлагын зориулалтаар тирд буудаж болно мөн үзмэрийн зориулалтаар хадгалж болохоор хуулийн төсөлд тусгасан билээ. Энэ саналыг Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Амьтан хамгаалах сан тэргүүтэй 40 гаруй ТББ дэмжиж буйгаа илэрхийлэн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, УИХ-ын гишүүдэд мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн байна.

С.Дамдинсүрэнгийн хэлснээр Хууль зүйн байнгын хорооны гишүүд 5000 буу эзэмшигчдийн эрх ашгийг тодорхой хэмжээний нөхөн төлбөр өгч шийдвэрлэх санал оруулж ир гэж долоо хоногийн дараа дахин хэлэлцэхээр хойшлуулжээ. Хэрэв дээрх бууны 60 хувийг нөхөн төлбөр хэлбэрээр олгохоор болбол есөн тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо хийжээ. Тиймээс байлдааны буу эзэмшдэг иргэдийг нөхөн төлбөр авахгүйгээр спорт буудлага, үзмэрийн зориулалтаар хадгалж, хэрэглэхийг уриалав.

 

 

НИЙСЛЭЛ ТАЙМС


URL:

Сэтгэгдэл бичих