Наадмаар Хүй долоон худаг руу Railbus үйлчилнэ

 20140613123854

НИТХ-ын хуралдаанаар “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалтын ажилд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэжээ. Бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 2,45 тэрбум төгрөгийг  шийдвэрлэхээр НИТХ-ын тогтоол гарчээ.

Хүй долоон худагт “Монгол наадам” цогцолбор байгуулахтай холбоотойгоор  өнгөрсөн  жил  энд шинээр хоёр үйлчилгээний талбай, хатуу хучилттай 7000 автомашины зогсоол 361-ийн гармаас Хүй долоон худаг хүртэл 8,5 км автозамыг барьж ашиглалтад оруулсан.

Харин энэ жилийн баяр наадмаас өмнө Хүй долоо худгийн наадмын үйлчилгээний талбайг холбосон 4м өргөн, 2 талдаа тус бүр 1.5 м өргөн хайрган хөвөөтэй 2.7 км авто зам, 800 метр урт, 3 метрийн өргөнтэй явган зорчигчдод зориулсан зам, 500 машины хатуу хучилттай зогсоолыг шинээр барих юм.


URL:

Сэтгэгдэл бичих