Жил бүр гурван сая хүүхэд өлсөж үхдэг

24РОМ. /AFP. Ёнхап/. Жил бүр дэлхийн тав хүртэлх насны гурван сая гаруй хүүхэд хүнс тэжээлийн дутагдлаар амиа алддаг гэж НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Эрүүл мэндийн байгууллагаас (WHO) энэ сарын 12-нд мэдээлэв.

Дэлхий дээр амьсгал хурааж буй тав хүртэлх насны хүүхдүүдийн тал хувь нь хүнс тэжээлийн дутлаар хорвоог орхиж байна гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Хосе Грациано да Силва мэдэгдэв.

Түүний хэлж буйгаар, өнөөдөр дэлхийд бага насны 162 сая хүүхэд тэжээлийн дутмаг нөхцөлд амьдарч байгаа ба 99 сая хүүхдийн биеийн жин хэвийн хэмжээнээс доогуур байгаа юм.

1990-ээд оны эхэн үеэс хойш дэлхийн хүнс, тэжээлийн дутагдалтай хүний тоо 17 хувиар буурсан хэдий ч өнөөдөр манай гараг дээр 840 сая хүн шаардлагатай хүнс тэжээлээр хангагдаж чадахгүй хэвээр байгаа учир уг асуудалд олон улс илүү их анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй байна гэдгийг Хосе Грациано да Силва онцолжээ.

А.Цацралт

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих